Баянгол дүүргийн хороодын албан хаагчидтай өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа

info@yellow.mn
2024/05/31

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр (2024.05.31) Хороодын албан хаагчдын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн хэлбэрээр зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд 1-34 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, үйлчлэгч нар гээд нийт 485 албан хаагч оролцлоо. 

Зөвлөгөөний үеэр 1-34 хороонд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар болон Баянгол дүүргийн хэрэглэгчийн үнэлгээний 2024 оны нэгдүгээр улирлын тайланг танилцууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь зөвлөх үйлчилгээний SIKA байгууллагатай хамтран сүүлийн хоёр жил дараалан дүүргийн иргэдээс хэрэглэгчийн үнэлгээний судалгааг түүврийн аргаар авч байгаа юм.   

Энэ удаагийн хэрэглэгчийн судалгаанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, 34 хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс сүүлийн 1 жилийн хугацаанд үйлчилгээ авсан 850 иргэнийг хамруулсан ба судалганд оролцсон иргэд Баянгол дүүргийн төрийн байгууллагуудын үйлчилгээний ерөнхий үнэлгээгээр сэтгэл ханамжийн үнэлгээ 3.61 буюу сэтгэл ханамж сайн гэж үнэлсэн байна.

Мөн дүүрэг, хороонд хэрэгжүүлсэн ажлуудын сэтгэл ханамжийг судалвал гарааш буулгаж тохижилт, бүтээн байгуулалт хийсэн, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж буй нь иргэдийн сэтгэлд хамгийн их нийцсэн буюу 3.31 индексээр өссөн үзүүлэлттэй гарчээ.  

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга болон хороодын албан хаагчдад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх, СӨХ-дын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна