Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2024.05.15) дүүргийн Гэр бүл, ёслолын ордонд болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 93.6 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс,
Шуурхай зөвлөгөөний үед холбогдох хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хаврын мод тарилтын ажлын хүрээнд дүүргийн 67 байршилд 16.378 мод тариад байна
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарилтын явцын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 43 байгууллага 2437 ширхэг хайлаас мод, дүүргийн ногоон байгууламжийг ашиглагч байгууллагууд нийт 11 байршилд 3515 мод, 9-р хорооны 70 өрхийн хашаанд 350 ширхэг жимсний мод, найман сургууль 11 цэцэрлэгийн хашаанд 1074 ширхэг мод тарьсан байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд Хаврын мод тарилтын ажлын хүрээнд дүүргийн 67 байршилд 16.378 мод тариад байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцгийн мандал суулгах ажлыг шат дараатай хийх бөгөөд 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт хийх бол нийтийн эзэм 58,550м2 талбайг цэцэгжүүлнэ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриатайгаар тэмдэглэнэ
Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан авах арга хэмжээний талаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа мэдээлэл өглөө. Ингэхдээ “Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1-34 хороо тус бүр “Нэгдүгээрт хүүхэд” гэсэн уриатайгаар 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна. Иймд хороо бүр дээрх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөөгөө ирүүлээрэй. Хороод энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа,
Хүүхдийн тусламжийн утсан ирэх дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар буурчээ
Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал мэдээлэл өгсөн. Тухайлбал, энэ онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд 410 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэр 24 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн ирж байгаа дуудлагын ихэнхийг үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дуудлага эзэлж байна гэсэн юм.
Түүнчлэн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажлын хүрээнд дүүргийн хүүхдийн чуулганыг “Гэрэлт Ирээдүй” нэрийн зохион байгуулж, 600 гаруй сурагчид оролцсон. Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжлийн баг ажиллуулж өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 23 сургуулийн 20,000 гаруй хүүхэд, эцэг эхчүүд, багш ажилтнуудад хүрч ажилласан гэсэн мэдээллийг өглөө.
Мөн удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус хэлтэст бүртгэлтэй Сайн дурын ажилтнуудыг хороодод ажиллуулахаар төлөвлөж байна гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлтэд анхаарал тавьж ажиллахыг нийт удирдах ажилтнуудад өглөө. Мөн Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулаад дараах үүрэг даалгаврын өглөө. Үүнд,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна