Баянгол дүүрэг “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, тэдэнтэй ажиллах ажлын арга барилыг эзэмшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нийт 34 хорооны Хамтарсан багийн гишүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, 1-34 хорооны Засаг дарга, хороодын хамтарсан багийн гишүүд оролцлоо. Уулзалтын үеэр:
Хороодын хамтарсан багийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, талаар олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд цаашид,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна