3 ДАХЬ УДААГИЙН “МОУШИН МОНГОЛИА” ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН НААДМЫН ХҮРЭЭНД ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

info@yellow.mn
2024/06/19

III “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын ТАЙЛАН ТОГЛОЛТ 2024 оны 6-р сарын 20-ны 19 цагт "Улаанбаатар" театрт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохиогдох гэж байна.
Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 6-р сарын 15-наас 20-ны хооронд зохион байгуулж байна.
Наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Мүдэн” бүжгийн хамтлаг болон Монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар театр, Монгол улсын консерваторид бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилготой Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, мастерклассууд, сургалтууд зохион байгуулж байгаа бол наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг 6-р сарын 20-нд Улаанбаатар театрт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй хүргэх юм.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна