АН-ын богино ухаан & Засгийн урт хугацааны бодлого

info@yellow.mn
2024/05/15

Малчдын хотонд хаврын их ажил ид өрнөхтэй саяхан таарав. Тэд ноолуураа самнана, хөрзөнгөө ховхолно. Удахгүй хонио ноосолно, хургаа хөнгөлнө гээд цаг наргүй их ажил нь ар араасаа ундарч байгаа. Олон хүний төсөөлж байгаачлан уулын аманд ганц нэгээрээ буудаг гэхээс илүүтэй айл хотол, нутаг усаараа нийлж ажлаа хамжиж хийдэг. Хэн нэгнийхээ хашаа хороог барих, өвс хадлан бэлдэхдээ ээлж дараалан нэгэндээ дэм болдог монгол уламжлал хаа сайгүй. Энэ бол хамтын хөдөлмөрийн нэг хэлбэр ч гэлээ тэдэнд санхүүгийн, хөрөнгө оруулалтын ямар нэгэн тоймтой дэмжлэг байгаагүй.

Иймд дээрх хамтын хөдөлмөрөө хоршоо болгон албажуулж, арилжааны банкуудаас бэлэн бусаар хөрөнгө оруулалтын зээл авах боломжийг төрийн бодлогоор нээж өгсөн юм. Гэвч үүнийг нь богино зайны улс төр хийдэг, бүх зүйлийг сөрөх ёстой гээд ойлгочихсон АН эсэргүүцсээр байна. Уг нь Засгийн газар зөвхөн өнөөдрийн жижигхэн асуудлаас илүүтэй 5-10 жилийн урт хугацаанд малчид, мал аж ахуйн салбар ямар төвшинд гарах вэ гэдгийг харсан цогц бодлого юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна