БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат 18 иргэнийг хууль зөрчиж, удирдах албан тушаалд томилжээ

info@yellow.mn
2024/04/14

Барилга, хот байгуулалтын яамны удирдлагуудын хийсэн хууль бус томилгоог хүчингүй болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарчээ.

Тухайлбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат нь “Албан үүргийг түр хариуцуулах тухай” тушаал гаргаж БХБЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар М.Алтаншагайг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүчээр Ц.Ариунсанааг, Хот байгуулалтын хэлтсийн даргаар Д.Бэлэгсайханыг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Гансүхийг, Салбарын хяналтын газрын даргаар Б.Сандуйжавыг , Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Энхбаатарыг, Хүний нөөц хариуцсан шинжээчээр Л.Оюунхорол нарын 18 иргэнийг Төрийн албаны тухай хууль зөрчин томилсон болох нь тогтоогджээ.  

Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар хуралдаанаар Барилга, Хот байгууллатын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд удирдах, гүйцэтгэх албан тушаалт томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн  23.2, 25.1, 27.1, 33.3, 42.1, 43.3, 43.4, 44.1, 44.3 заалтууд, холбогдох журмыг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Улмаар тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 18 албан хаагч, иргэдийг томилсон  шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Барилга, Хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Барилга, Хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад үүрэг болгожээ.

Мөн тус тогтоолын биелэлтийг 2024 оны 4 сарын 19-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлж, хэрэгжилтийг тайлагнах, төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг Маргаан, хяналт шалгалтын асуудал эрхэлсэн гишүүн Б.Идэрчулуунд даалгажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна