XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнхуяг болон хэлтсийн дарга нар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гавьяаны амралтандаа гарсан дүүрэг болон хорооны Засаг дарга, хэлтсийн дарга, нийгмийн ажилтан мөн зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан 90 гаруй ахмад настнуудаа энэ сарын 6-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Мандах сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй дүүргийн нийт удирдлагууд болон залгамж халааг авч ажиллаж байгаа залуучууддаа хандан талархал илэрхийлээд хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа сар шинийн баярын мэнд хүргэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна