Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах худалдан борлуулах аж ахуйн нэгжүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий Менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн татварын газар, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг нөөцийн мах худалдан борлуулах хүнсний худалдаа эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хяналт, баталгаажилт, нөөцийн мах худалдаалахад тавигдах шаардлага, худалдааны цахим баримт олголт зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдээлэл өгч, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулга хүргүүллээ.
Баянгол дүүргийн хэмжээнд 2024 онд нөөцийн махыг нийт 61 дэлгүүр худалдан борлуулах ба борлуулалт 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм.
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна