Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг тохиолдуулан сурагчдын дунд зөв хандлагыг төлөвшүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын X-XII ангийн сурагчдын дунд “Харилцан хүндлэл-Тэгш оролцоо” сэдэвт Эсээ бичлэг, Контентын уралдааныг зарлаж байна.
Хамрах хүрээ: БГД-ийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид, (Өмчийн хэлбэр харгалзахгүй)
Уралдаан дараах 2 сэдвийн хүрээнд явагдана. Эсээ бичлэгийн уралдааны сэдэв- “Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг бууруулахад бидний оролцоо”
Контентын уралдааны сэдэв-“Жендэрийн хэвшмэл ойлголтын хор нөлөө”
Уралдаанд оролцогч сурагчид дээрх 2 сэдвийн хүрээнд эсээ бичих, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан богино хэмжээний контент бэлтгэх бөгөөд дараах зохион байгуулалтын хүрээнд явагдана.
Эсээ бичлэгийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
I шатны шалгаруулалтыг сургуулийн захиргаа удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулж, сэдэв тус бүрд шалгарсан 3 сурагчийн Эсээг дараагийн шатны шалгаруулалтад буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст эх хувиар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.
II шатны шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь сургуулиудаас ирүүлсэн Эсээ бичлэгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авч, шалгаруулалтыг 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор зохион байгуулж дууссан байна.
Контентын уралдааны зохион байгуулалт
Уралдаанд шалгарсан сурагчдад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор мэдэгдэх ба 04 дүгээр сарын 12-ны өдөр шагналыг гардуулна.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11365574, 99241975 дугаарт холбогдон тодруулна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна