Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

info@yellow.mn
2024/03/27

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.27-ны өдөр зам талбай хариуцсан 4 байгууллага, 123 хүний бүрэлдэхүүн, 12 техник хэрэгсэлтэйгээр авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэн 21 тн давс 13,5 тн бодис цацан ажиллаж байна.

Мөн гэр хорооллын өгсүүр, уруу болон чулуун зам, төв зам, байшин хорооллын дундах авто замуудад болох Энхболдын зам, Энхбаярын зам, Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж, Ард Аюушын гудамж, Энэбишийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Хасбаатрын гудамж, Замчдын гудамж, Эрчим хүчний гудамж, замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хийн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд нийт 153 тн давс, 101 тн бодисны үлдэгдэл нөөцтэй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна