“Номын тэмдэглэл” уралдааны талаар мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

info@yellow.mn
2024/03/28

Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих” зорилтот жил болгон зарласан. Энэхүү зорилтод жилийн хүрээнд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3-11 дүгээр ангийн сурагчдыг ном уншуулж, уншсан номын тэмдэглэл хөтлүүлж сургах, улмаар уншсан номынхоо агуулгаас сайн талын үлгэр дуурайл авч амьдралдаа хэрэгжүүлэх, хүмүүжлийн эерэг талыг тусгаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Номын тэмдэглэл” уралдааныг зохион байгуулж байгаа ба уралдааны удирдамжийг танилцуулах, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

“Номын тэмдэглэл” уралдаанд оролцогч сургуулиудад мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг Баянгол дүүргийн "Ахмад багш нарын холбоо" НҮТББ-аас үзүүлж, сургуулийн номын санч нарыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах бөгөөд уулзалтад тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн Тэргүүн, гавьяат багш Ч.Галтбаатар, удирдах зөвлөлийн гишүүн А.Галсанжав, н.Эрдэнэчимэг болон ерөнхий боловсролын сургуулийн номын санч, нийгмийн ажилтан нар оролцож уралдааны удирдамжийн талаар мэдээлэл солилцлоо.

Уралдаан 2024 оны 04 дүгээр сард буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд уралдааны төгсгөлд хамгийн шилдэг оролцоотой олон ном уншсан сургууль, анги, хамгийн бүтээлчээр уншсан “Номын тэмдэглэл” хөтөлсөн сурагчид болон хамгийн шилдэг оролцоотой номын санч нрыг шалгаруулж урамшуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна