Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнийг “өөртөө дурласан эргүү дагз” гэв

info@yellow.mn
2024/03/28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй ярилцлагын нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 15 телевизээр цацагдаж эхэлнэ. Тэгвэл эл асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан  дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр энэ тухай “Өөртөө дурласан эргүү дагз... Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа” хэмээн бичжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт С.Зориг агсан бусдын гарт амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэрэг зэрэг нийгмийн анхаарлын төвд байдаг асуудлууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой байж болзошгүй гэдэг ярианы агуулга хөндөгдсөн байж магадгүй байгаа юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.112
    2024/03/29

    Элбэгдорж гэлээ хүн муу бүхний эхлэл тавьсан шуналын тулам

    Хариулах