Төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Баянгол дүүргийн Ахмадын хөгжлийг дэмжих нэгдүгээр төв”-ийн нээлт боллоо. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн болон хороодын Засаг дарга нар, ахмадын хорооны салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, ахмадууд оролцлоо.
Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ахмад настны биеийн тамир, спорт, эрүүл мэнд, соёл, олон нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, хөгжих боломжийг бий болгох зорилгоор дээрх төвийг нээж байгаа юм. Тус төвийг нээснээр дүргийн 1, 2, 3,4, 27-р хороонд оршин суудаг 5000 орчим ахмад настан,
Мөн тус төвд ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээр орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосноос гадна ахамдууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны арга хэмжээ, сургалт зөвлөгөөн зэргийг зохион байгуулах юм.
Баянгол дүүргийн хувьд нийт 25,194 ахмад настан оршин суудаг ба ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд 2024 онд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Үүний нэг нь Ахмадын хөгжлийг дэмжих төвүүдийг шат дараатайгаар нээх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна