Баянгол дүүрэгт сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ

info@yellow.mn
2024/02/05

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй. Их цэвэрлэгээнд Баянгол дүүргийн ЗДТГ, 1-34 хороо, харьяа хэлтэс, байгууллага, цэвэрлэгээ, үйлчилгээний 4 байгууллагын бүх албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг баталсан хуваарийн дагуу цэвэрлэж ажиллалаа. Цэвэрлэгээнээс гарсан 431 тонн хар цасыг 88 рейсээр ачиж, тээвэрлэв. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэн нийтийн эзэмшлийн зам талбай, гадна орчноо цэвэрлэсэн нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагууддаа баярлалаа. 










Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна