Стандарт бус өндөртэй том оврын автомашин гүүрний доор засвар хийж байсан машиныг мөргөжээ

info@yellow.mn
2024/01/19

Баянгол дүүргийн 24-р хороо “Алтай” хотхоны гүүрэн гарц өнөөдөр ашиглалтад орсон. Гэвч тус гүүрийг ашиглалтад орсон даруйд нь буюу өнөөдөр үдээс хойш том оврын автомашин гарах гэж байгаа ч осол гаргажээ.

Баянгол дүүргээс мэдээлж байгаагаар гүүрэн гарцын өндрийн хэмжээ 4,5 метр өндөртэй аж. Гэвч стандарт бус өндөртэй том оврын автомашин гүүрний доор засвар хийж байсан машиныг мөргөсөн байна. Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай бүрэлдэхүүн очиж ажилласан бөгөөд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна