Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрчээр оролцогчийн хувьд тодруулах зүйл байна.
1. Та бүхний зүгээс ямар шийдвэр гаргаж чадах вэ? Энэ нь ямар хүчин төгөлдөр эрх зүйн акт болох вэ?
2. Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ? Эрх зүйн хамгаалалт гаргаж өгнө үү.
Намайг, биднийг, миний гэр бүл, төрөл садан, найз нөхөд, хамт олныг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлээд 370 гаруй хоног буюу бүтэн жил гаруй боллоо. Энэ хугацаанд надтай хамаарах 96 хүнийг хоморголон баривчилсан, цагдан хорьсон, байцаасан, хэрэг тулгасан, залхаан цээрлүүлсэн, дарамталж айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн 130 гаруй удаагийн харгис, ёс бус үйлдэл гаргаж ардчилсан улсад хэзээ ч байж боломгүй улс төрийн захиалгат, зохион байгуулалттай өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт явуулж одоо ч хэвээр үргэлжилсээр байна.
Өөрөөр хэлбэл бүтэн жил гаруй хугацаанд цагдан хорьж Авлигатай тэмцэх газраас прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлчихээд байхад бидэнд огт хамааралгүй асуудлаар дахин дахин гэрчийн мэдүүлэг авах, байнга дуудах, хэрэг тулгах, мөрдөн мөшгөх, тагнаж чагнасаар байгаа нь эхлүүлсэн хэлмэгдүүлэлтээ далдлах гэсэн санаа, хүмүүсийг байнгын дарамтад байлгаж байгаа хууль бус үйлдэл гэдгийг хангалттай нотлож байна.
Мөн бүтэн жил гаруй хугацаанд намайг тэнд хорьж, надтай хамаарал бүхий бүх хүнийг хуулийн дарамтад байлгаж байгаад УИХ, ЗГ, намууд, бүх хэвлэл мэдээлэл зөвхөн над руу буюу нэг хүн рүү ичгүүртэйгээр дайрч, гүтгэж, харлуулж, энэ нийгэмд байгаа бүх муу муухайг нэг хүн рүү чихэж, өөрсдийн үйлдсэн хэрэг, бузар булхайг хүртэл тохох гэж зүтгэсэн нь дэндүү арчаагүй байлаа.
Иймээс миний, бидний зовлонгоор жаргах замаа засаж яваа нөхдөд сануулахад би та нараас хүн чанарын хэлтэрхий ч нэхэхгүй, харин эр хүний өчүүхэн жудаг гаргаж өдөр тутам барьцаалсан хуулийнхандаа өгсөөр байгаа чиглэлээ зогсоохыг хатуу шаардаж байна.
Та нарын албан тушаал, эрх мэдэл, эдийн шунал чинь арай бидний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн энтэй тэнцэж байгаа юм биш биз дээ ?
Би маш олон зүйлийн талаар үнэнийг нийтэд ил тодоор мэдээлж чадна. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой олон зүйлийн үнэнийг хэлж чадах хүн. Учир нь “ЭТТ” ХК бол миний хувьд миний гэр бүл, үр хүүхдийн адил хэмжээнд хүндлэгдсэн, хайрлагдсан компани, хамт олон.
“ЭТТ” ХК-ийн үйл хэрэг бидний хичээж зүтгэсний үр дүнд урьд, хойчдоо ч төсөөлөхөөргүй сайн байсныг би баталж чадна. Ийнхүү сайн, амжилттай байснаар миний хэтийн ирээдүй тодорхойлогдож, цаашдын зорилго маань улам тодорч байсан. Тиймээс ч би “ЭТТ” ХК-д ямар ч хулгайг нүүрлүүлэх нь бүү хэл хар сүүдэр ч ойртуулалгүй хамгаалж, улстөрчдийн дарамтыг үл тоон, дарга нарын бус иргэдийн компани болгохын төлөө зүтгэж байсан нь үнэн.
Гэтэл өнөөдөр яг үүний эсрэг төлөвлөөгүй, социалист дүрэм ЭТТ ХК-д үйлчилж иргэдийн биш, Сангийн яамны төсвийн цоорхойг нөхдөг татварын тасаг болон хувирчээ.
Бид 2020 онд анх удаа Монгол Улсын 2.5 сая иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигчдэд компанийг ашигтай ажиллуулсан ашгаас ногдол ашиг өгсөн нь үнэн. Өмнөх хугацаанд иргэдийн хувьцааг мөнгөөр худалдан авч байсан болохоос хувьцаанд нь ашиг өгч байгаагүй. Харин “А6-20” бизнес төлөвлөгөө батлагдаж мөрдөгдсөнөөр “ЭТТ” ХК жил бүр өндөр ашигтай ажиллаж төрд, иргэддээ ч ногдол ашиг тогтмол өгөх боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд компани 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж “А6-20” бизнес төлөвлөгөө буруу биш байсныг нотолсон ч хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг олгоогүй.
Бидний тооцоолсноор 1072 хувьцаатай нэг иргэнд 126.000 төгрөгийн ногдол ашиг өгөх байсан. Гэтэл иргэдэд биш төрд татвар нэрээр ашгийг нь хураалгасан нь бизнесийн зарчим зөрчигдөж, буруу тогтолцоо руу явж байгааг харууллаа.
Компани улс төрчдийн, дарга нарын дор ажилладаг бус бизнесийн зарчимд тулгуурлах ёстой. Би “ЭТТ” ХК-д ямар ч улстөрчийг, бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн. Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байх шиг байна. Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд энэнд өг гэж доромжлох нь наад захын хэрэг байсан. Харин би тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойртуулаагүйдээ олон ч улс төрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой. Зарим нь ч энд сууж байна. Тэглээ гээд би зарчмаасаа ухраагүй, цаашид ч хатуу байх зүрх надад бий.
Бид Монгол Улсад 1975 онд хийгдсэн Эрдэнэтийн хэмжээний их бүтээн байгуулалтаас хойш хийгдээгүй байсан “Их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлсэн нь үнэн. Удаан хугацаанд гацсан төмөр замын ажлыг эхлүүлж дуусгасан. Шинээр Зүүн баян төмөр замыг төлөвлөж бүтээн байгуулсан, хувийн хэвшлийн төмөр замууд бий болох замналыг бүрдүүлсэн, нүүрс угаах үйлдвэр, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг олноор төрүүлэх гарааг эхлүүлсэн. Энэ Таван толгой-Гашуунсухайт төмөр замыг ашигласнаар биднийг хэрэлдүүлээд, хэлмэгдүүлээд байгаа тээвэр, хил, гаалийн гэх маргаан эцэслэгдэж, нэг тонн.км нүүрсийг 400 ам.долларт хүрчихсэн ханшийг 16 ам.доллар болгож 20 дахин зардлыг бууруулах боломж үүснэ. Тэгтэл одоо тэр төмөр зам ашиглагдаж эхэлсэн үү, хил холболтын зам хийгдсэн үү. Үгүй л болов уу. Харин ажил хаягдаад бүтэн жил хэрүүл, хэлмэгдүүлэлт дунд явлаа. Ер нь төр, тэр тусмаа монголын төрд зүтгэх ямар том эрсдэлтэй, хувь хүний хувьд яаж хохирдог болохыг би бие, сэтгэл, гэр бүл, орчин тойрныхонтойгоо хамтдаа мэдэрцгээлээ.
Яагаад Монголд хийгдэх гэж байгаа төсөл болгон хэн нэгнийг золиослосноор зогсож, тэр нь эргээд Монголдоо, иргэдэд өгөх ашиг орлого биш, хэрүүл тамын тогоо болж хувирдагийг мэдэх үү. Учир нь гаднын хэн ч бай Монгол Улсыг бүх бараа бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэж, Монгол хүн ажилтай, өндөр орлоготой байлгахыг хэзээ ч хүсдэггүйд байгаа юм.
Аль болох хооронд нь муудалцуулж хэрэлдүүлж байх нь тэдний зорилго. Тэрийг нь ч бид мэдсээр байж хэрэлдэж муудалцаж, хийж чадаж байгаа нь нэгнээ шоронд хийж, тамын тогоондоо зодолдсоор ирсэн нь үнэн. Энгийн жишээ хэлэхэд Улаанбаатар хотынхоо цэвэрлэх байгууламж, бохирынхоо асуудлыг ч шийдэж чадахгүй 30 жил өмхийтэйгөө зууралдсанаа гайхацгааж өнөөдөртэй золголоо.
Бид хийсэн ажлаа тоочоод байвал олон арван өдөр хүрэлцэхгүй. Хийсэн зүйл, хэлэх үгтэй байх сайхан. Улаанбаатарын утааг багасгасан нь үнэн. Ковидыг ард нийтээрээ давах ажлын 50 хувийг бид үүрсэн нь үнэн. Улаанбаатарын утаа буурсны ачаар, ковидыг амжилттай давж гарсны үрээр, “ЭТТ” ХК-ийн дэмжлэгээр бүтсэн бүх ажлын үр дүнгээр манай нам олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн. Мөн “ЭТТ” ХК нь Монголд байхгүй ил тод нээлттэй компани болсон байсан. Шилэн данс, санхүү, тендер, гэрээ, хүний нөөц, архив, бичиг баримт гээд бүх зүйл нь рентгенээр харсантай адил ил байсныг сэтгүүлчид андахгүй. 1072 мэдээллийн төв 24 цагаар тасралтгүй ажиллаж иргэдэд, жолооч нарт, уурхайчдад, сэтгүүлчдэд бүх мэдээллийг утсаар, цахим хаягаар харамгүй өгч байсан нь саяхан. Гэтэл одоо хаалттай, харанхуй компани болжээ.
Намайг “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон цагаас эхлэн төрийн хяналт нэг ч өдөр тасралтгүй хянадаг байсан. УИХ-ын гурван удаагийн, Засгийн газрын 14 удаагийн, Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн гурван удаагийн, санхүүгийн таван удаагийн, ТЕГ, ГЕГ, СЗХ, ШӨХТГ, МХЕГ, АМГТГ-ын хамтарсан болон дагнасан 12 удаагийн, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан болон дагнасан дөрвөн удаагийн бүрэн хэмжээний хяналт, шалгалт, байцаалт, мөрдөлт хийгдэж дөрвөн жил таван сар ес хоногийн хугацаанд нийт 41 удаагийн шалгалт явагджээ. Эдгээр шалгалт, хяналтын тайлангийн үр дүнгүүд тухайн үедээ зөрчилгүй гараад байсны учир хаана байна. “ЭТТ” ХК-ийн бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, тендер, гэрээ, үйлдэл бүхэн төрийн эрх бүхий байгууллагын хяналт, шийдвэр, баталгаатайгаар хэрэгжиж байсныг манай хамт олон мэднэ. Би, бид дур мэдэн том толгойлж хийсэн ажил нэг ч байхгүй, бүх зүйл шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн дөрвөн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрвөн шийдвэр, УИХ-ын 11 тогтоол, Засгийн газрын 59 тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын зургаан захирамж, УУХҮЯ-ны сайдын 68 удаагийн шийдвэр, чиглэл, удирдамж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирлын 93 удирдамж, шийдвэр, “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн 180 гаруй тогтоол, эрх олгосон шийдвэр, төсөл, гэрээ баталсан баталгаа зэрэг 427 шийдвэрийг удирдлага болгож, хэрэгжилтийг нь ханган ажилласан. Гэтэл эдгээр олон удаагийн хяналт шалгалт дор эрх бүхий байгууллагын шийдвэрүүдийн хүрээнд өндөр ашигтай, зөрчилгүй, бизнес зарчмаар ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1991 оны БНМАУ-ын хуулийг хэрэглэж хууль бус шийдвэрээр “Онц байдал” гэгчийг “ЭТТ” ХК дээр зарлаж, социалист үе рүү буцаж алхлаа. Одоо “ЭТТ” ХК-д бизнес зарчим устаж, хаалттай болж, уурхайчид хөлсний ажилчин мэт зүтгэхээс өөр сэтгэл хөдлөлгүй болж, хамт олны уур амьсгал хүйтэрч, залуус урлаг спортын дэмжлэггүй болж, төрд татвар төлөхийн төлөө зүтгэгч машин, машины эрэг боолт төдий болжээ.
“ЭТТ” ХК-ийн уурхай ч гундаж эхэлсэн сурагтай. Энэ бүгд үнэн гэдгийг зүрх, тархиараа мэдэрч байна. Уг нь ажилчид, уурхайчид чинь монгол хүн. Энэ уурхай, энэ улсыг нуруун дээрээ үүрээд явж байгаа жинхэнэ баялаг бүтээгчид юм шүү. Төрчдөө, социалист төлөөлөгч өө.
Бид уурхайг өнгөтэй болгож, босгож ирсэн нь үнэн. Хэн ч, хэзээ ч надтай энэ асуудлаар маргаж, үр дүнг булаацалдах эрхгүй. Олон жил гэр кемпэд байсан уурхайчид зориулалтын хотхонтой болсон. Контейнерт байрлаж байсан оффисыг орчин үеийн оффистой болгож, ажилчид, уурхайчдын цалин, үр дүнг 80 хувь нэмж, тогтмол өсдөг тогтолцоог бүрдүүлснээс гадна компани өөрийн техниктэй болж эхэлсэн.
Надад улс төрийн нэг ч дайсан байхгүй. Харин миний хийсэн, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн, бүтээсэн, бусдад бодитоор харуулж чадсан үр дүн, амжилтад минь атаархагчид арав хориороо байгаа байх. Бас тэдний захисан, шаардсан, хууль бус зүйлийг хийгээгүйн төлөө хонзогногчид ч цөөнгүй байгаа байх.
Гэсэн ч эсрэгээрээ бидний ажил хийж чаддагийг харсан, мэдсэн, цаашид ч хариуцсан ажлаа хэнээр ч чиглүүлэхгүй хийж чадахыг мэддэг, ямар ч өндөр даваа, хүнд ачааг үүрээд гарах чадвартайг мэдэх, дэмжих олон мянган монголчууд байгаа. Ер нь Монголд ажилсаг нь асуудалд ордог, залхуучууд нь зүгээр үлддэг хууль үйлчлээд удаж байна. Зориг гаргаад зогсолтгүй зүтгэгсэд нь дандаа муулуулж, баалуулж, гүтгүүлж, доромжлуулж байдаг бол зүгээр хатавчны ард хэвтчихээд хүн муулж, хор хутгагчид магтуулан мандсаар байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Эцэст нь дахин хэлэхэд намайг хориод нэг жил гаруй болчихлоо. Хэн хожсон бэ?
Бидний суурийг нь тавьж үлдээсэн “ЭТТ” ХК ашигтай ажилласнаас бусдаар яаж гийгүүлэв.
Ашгаасаа иргэдэд ногдол ашиг өгсөн үү, эсвэл төр хүчээр татвараа л авсан уу. Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан уу.
Өмнийн говьд олон компани хүнд, хөнгөн үйлдвэрээ байгуулахаар хөдөлцгөөсөн юмсан. Тэд яагаа бол, захирлуудыг нь бас бариад хорьсон уу.
МОНГОЛ ДАХИН ХОЖИГДЛОО.
Монголын нийт хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, редакцууд болон эрхэм сэтгүүлчид танаа
Хэвлэлийн “Цагаатгал” хүсэх тухай
Ардчилсан Монгол Улсад улс төрийн хоригдогч болон бүртгэгдсэн миний хувьд УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” нь улс төрийн “цагаатгал”-д хүргэх гүүр, үнэн үгийн индэр гэж үзэн оролцох хүсэлтээ бүх шатанд хүргүүллээ. Гэвч тэд “Нүүрсний сонсгол”-д гэрч, хохирогчоор дуудсан саналаасаа буцаж, дахин хууран мэхэллээ. Тэд үнэнээс нүүр буруулцгааж, хэний ч өмнөөс эгцэлж харах эрхгүй болтлоо бохирджээ. Цаашид ч ард түмнээс үнэнийг нууж, мөнгөөр хуурч, саналыг нь ч, амьдралыг нь ч хулгайлсаар байхыг илүүд үзлээ. Тэд яг юунаас, хэнээс ингэтлээ айж болгоомжилсоор байгааг асууж өгөхийг сэтгүүлчдээсээ хүсье.
Би, миний дотор хүн хэзээ ч хилс хэрэг хүлээж чадахгүй нь. Яагаад ч сэтгэлд багтахгүй байна. Мөн хэлмэгдүүлэлтийн дэргэдүүр чихгүй мэт өнгөрч, тэдний өмнөөс золиослогдож чадахгүй гэдгээ цагдан хоригдсон нэг жилийн хугацаанд яс махандаа тултал ойлгож, хүний эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр шийдвэрлэлээ.
Надад тохон тулгахаар улайран зүтгүүлж байгаа “Чингис хаан” банкинд 2019 онд байсан хадгаламжийн үлдэгдэл мөнгийг татаж аваагүй гэх асуудал буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 тэрбум төгрөг нь миний гомдлоор 2020, 2021 онуудад Иргэний хэргийн анхан, дунд, дээд шатны шүүхүүдэд ялсан ялалтаар хамгаалагдаж, “Чингис хаан” банкны зүгээс “ЭТТ” ХК-д 40 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 56.9 тэрбум төгрөг болгон өгөх үүрэг хүлээгдэж, одоо хүртэл тухайн банкиндаа байгаа, төлбөрөө төлөх боломж нь бүрдчихсэн үйл явц юм. Иймд хохирогч талыг гэм буруутайд тооцох ямар ч үндэслэлгүй.
Гэтэл намайг хүчээр цагдан хорьчихоод нэг жил гаруйн хугацаанд миний сонсож ч байгаагүй, огт мэдэхгүй асуудлыг, эсвэл миний хийсэн амжилт үр дүнг гэмт үйлдэл мэтээр харлуулж, гуйвуулж гүтгээд зогсохгүй надгүйгээр миний нэг ч үг, өчиггүйгээр яллах гэж улайрч байна. Надад эрхээ хамгаалах боломж олголгүйгээр энэ бүх зорилгоо хэрэгжүүлж буй нь Монголд орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт зүй ёсоор эхэлснийг нотлон харууллаа.
Намайг захиалж, золиослохыг хүсэн ичгүүргүйгээр улайрч байгаа улстөрчид албан тушаал, эрх мэдэлдээ галзууртлаа дурлаж, эрээ цээрээ алдсан гэдгээ улам тод харуулцгааж байна.
Тэд энэхүү эрх мэдэлтэйгээ амь тэмцэн зууралдсаар, өдөр хоногийг арай ядан аргалж өнөөдөртэй золгож байгаагаа, маргааш юутай учирч, ямар алдаа нь ил гарч ирэхийг түр мартагнан манарцгааж байна. Монголын хөгжилд, иргэддээ хэр хэмжээний хохирол учруулж байгаагаа ч тооцоолоогүй, бодох ч тэнхэлгүй хэвээрээ байгаа нь дэндүү эмгэнэлтэй.
Би эрхэм сэтгүүлч танаар дамжуулан үнэн шударгын туйл гэгддэг, зөвхөн улстөржиж амиа зогоож байгаа ганц хоёр нөхдөд хандан “Нээлттэй, иргэдийн өмнө шударгаар мэтгэлцэх”-ийг уриалан дуудаж байна.
Би одоогоор та бүхний захиалсан хэргийг хүлээгээгүй, улс төрийн золиос болон хоригдож байгаа ч ямар нэгэн ял зэм хүртээгүй, эрхээ хязгаарлуулсан “шалгуулагч” иргэн хэвээр байгаа.
Өөрөөр хэлбэл, гадуур шалгуулах, байцаагдах, хяналтан дор нь эрх бүхий газрын /УИХ/ шийдвэрээр сонсгол, мэдээлэл, мэтгэлцээнд оролцох бүх боломж нь нээлттэй байгааг Шүүхээс мэдэгдсэн.
Мөн сэтгүүлч танд болон таны гэр бүл, аав ээж, эгч дүү, найз нөхөд, таньдаг хэнд ч бай хилс хэрэг тохсон, эрүүдсэн, хэлмэгдүүлсэн аливаа бүх үйлдлийн эсрэг миний бие хамтдаа зогсож, улс төрийн “цагаатгал”-ыг хамгийн сайн судалсан, өөрийн биеэр зовлонг амсаж мэдэрч байгаагийн хувьд тэдгээр хүмүүсийн нэр төрийг сэргээх, хэлмэгдүүлэлтийг зогсоох үйл хэрэгт өөрийгөө зориулж, тэмцсээр байх тул Та бүхэн бидний хооронд гүүр болж холбохыг хүсье.
Сэтгүүлч таныг хүндэтгэсэн: Нүүрсний хохирогч, улс төрийн хоригдогч Б.Ганхуяг
Жич: Миний бие нүүрсний сонсголд хэлэхээр бэлтгэсэн үг, байр суурь, товч мэдээллийг дөрвөн хуудсанд багтаан танд хүргүүлсэн. Надад миний хийсэн ажил, үр дүн болон намайг буруутгасан асуудлын зөвтгөл, баримт, нүүрсний чухал гэх 512 хуудас бүхий материал байгаа болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.124
Хөөрхийдөө Шулуун шудрага шийдвэр гаргах төвшинд цаг үе нь бэлтгэсэн боловсон хүчин байсан юмсан Нийгмийн тогтолцооны золиос жишээ болчихлоо доо
Хариулах202.55.188.42
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг хальт харахнээ бузар гарууд юмаа. Тролл гэдэгүүд нь энэ юм байна шүү.
Хариулах103.212.117.233
unen yum hezee neg tsagt uneneeree garna.er ni hen hulgai hiisen,henii zahialgaar horiod tsagdaad ,ug heleh erhiig ni booj haagaad baigaag ard tumen gadarlaad baigaa shuu.
Хариулах66.181.189.194
Ганхуягийн шүүх хурал болж байгаа гэсэн. Үг хэл үзэл бодлоо дэлгэрэнгүй яриарай. Шударга шүүх прокурор асуудлыг зөвөөр шийдэх байхаа гэж найдаж итгэж байна. Хэлмэгдүүлэлт бүү байгаасай
Хариулах103.57.95.224
Чи өөрөө юм үзээгүй шуналаа дарж чадаагүй юм бишүү ямар их хөрөнгө мөнгө ахан дүүстэйгээ нийлж идэж уусан юм бэ хохино гэхээс ниргэсэн хойно нь хашгираад яахав дээ хө
Хариулах66.181.189.194
Чам шиг мэдэргүй юмаа мэддэг юм шиг хуцахаа больчих. Газрын гайнууд бас мэр сэр байх юм аа. Гшнг
66.181.181.204
Hohino pzda min. Nmg tultal demjsen bol bi chinii toloo odo zasgiig samrah bsin. Haana bna chinii ter muu alan MOH? Psda min chi minii dalawchiig tasalsan uchraas bi zuger haraad suunaa za. Hogiin lalar. Nmg bairand min tawih bsimda chi.
Хариулах66.181.189.194
Энэ одоо овоо шизорсон өмхий өлөгчин бээ?? Юу гэнэ үү хуцмал пизда чинь
66.181.179.30
Ийм л Хүмүүсүүдийг чинь улс төрчид гээд байгаа юм шүү дээ.Ийм л хүмүүс үүийг улс төрчид гээд байгаа юм шүү.
Хариулах103.212.118.226
Нүүрс хулгайлаагүй болж таарах уу?
Хариулах66.181.189.194
Нүүрсний хулгайчид ордонд бүгж бгаа
103.212.118.179
Барьцаалагдчихсан тамд унажээ
Хариулах103.161.242.116
Энэ хүн ТТ-н нүүрсний асуудлыг хамгийн сайн мэднэ. Санал нэг байна. Үгээ УИХ дээр олон түмэнд шууд хэлэхээс айж байгаа хүмүүс тун олон. Нэг л өдөр бүх үнэн ил болно. Нүүрсний хулгайг ард түмэн хийгээгүй, уурхайнхан хийгээгүй. Хэн хийсэн бэ. Өнөөдөртөө албатай байгаа унтах нойроо алдсан ухаангүй айж байгаа хүмүүс. Тэд хүчтэй мэт боловч уусан алга болох уур манан.
Хариулах59.153.115.175
Tag unen shuu
103.254.123.101
Шударга, ажлаа мэддэг, сайн зохион байгуулагч хүн бна. Ийм хүн, улс төрч нэртэй хулгайч нарт таалагдаагүйн төлөө, тэдний хууль бус үйлдлийг хүлээн аваагүйн төлөө хэлмэгдсэн нь маш их харамсал төрүүлж бна. Бидний дунд бсан ийм ёс зүйтэй, эх оронч олон хүмүүс ингэж хоригдож, тамлагдан зовж байгаа нь энэ үеийн эмгэнэл юм даа. Сонсгол дээр гишүүн Ганбаатар энэ хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ хэлж бсан нь ийм хэлмэгдүүлэлт болж байгааг мэдэрсэн бж магадгүй. Төр нь түвшин, Түмэн олон нь амгалан бх болтугай.
Хариулах139.5.217.138
Нэртэй устай нь баримттай хэлээч дээ, ийм бөөрөнхий, тойрч давхисан юм зөндөө л бна, ийм хулчгар зангаас болж олон түмэн хэн буруутайг мэдэж, үнэнийг таньж чадахгүй бна шүү дээ, тиймээс ямар ч хариуцлага тооцохгүй бна
Хариулах103.212.117.17
Ганхуяг аа,чи өөрийгөө өмөөрч, хийсэн буруу хуудуутай зүйлээнуухыг оролдож байгааг чинь энэ захидлаас
Хариулах59.153.115.175
Medej baigaa yum bol heleechdee tegeed
66.181.183.84
Тэрнийг нь чи сайн мэдэж байгаа юм бол хэлээч хө
103.57.92.43
Ганхуяг бол Шудрага зарчимч хүн гэж бичээд бна энд хэлмэгдүүлээд бгаа юм биш биз? Одоо суллаад сонсголд оруулбал яасын бол?!
Хариулах103.212.118.245
Манай төрд ямар их дарангуулал хулгай албан тушаалын дон шүгэлсэн ганц жишээ бүгд энэ хүнийг хулгайч гэж нэг өнцөгөөс хархаад суугаад байх уу бага ч гэсэн салхи оруулсан байна гэж харч бна нөгөө талаар ямар хүмүүсээр тархиа угаалгаад байгаагаа нэг бодож үзэх цаг болж одоо бүгдий илчиж зөв байх аа ард түмэн мэдэх ёстой гэж бодож бна
Хариулах103.161.242.115
Ажлаа сэтгэлийн шуналаас болж хийж чадаагүй чамаас болж улс оронд авилгал хулгай газар авч эцэст нь үнэнд гүйцэгдэж байна.. Одоо нэшэнт байдал ийм дээрээ тулсан юм чинь бүгдийг илчилж нүгэл буянаа дэнсэлж дээ...
Хариулах139.5.218.68
Анхнаасаа шударга ард түмэн, улс орныхоо төлөө гэсэн бодол байсан бол юу гэж хулгайчуудтай орооцолдох билээ хө. Хулгай хийснийг чинь тухай үеийн төр засаг шагнасан байхаа.
Хариулах66.181.177.20
Миний мэдэх нь энэ Ганхуяг их шударга, зарчимч зантай хүн байгаа юм. Тэр зан нь энд бичсэнээс нь ч харагдаж байна. Нээрээ хүн хэлмэгдүүлээд байгаа юм биш үү?! Яагаад Сонсголд оролцуулаагүй юм бол?
Хариулах59.153.115.175
Harin tiimee,sonsgold oroltsuulaaguid,uchi r baigaan bishuu
202.131.244.189
Тийм л шударга бсан юм бол одоо яагаад шалгагдаад ирэхээрээ хэлж бгаа юм өмнө нь хэлээд шалгуулахгүй тэмцэхгүй яасийн
Хариулах66.181.161.84
Хэлэх маш амархан хийх хэцүү чи оронд нь очоод үзвэл ганц сар ч болохгүй дээ
202.9.46.179
Тэр хэлэх гээд бга санаа оноогоо хуулийнхнийхээ асуултанд л хэлээд өгчихөөч дээ. Заавал учирыг нь мэдэхгүй ард иргэдэд синсаац болгож тавих гээд бдаг нь ямар учиртай юм.
Хариулах59.153.113.203
Хулгай хийж ард түмний сайхан амьдрах боломжийг өөрөө болон ах дүү төрөл төрөгсөд ойр дотны хамаарал хамсаатнуудтайгаа шунаж идчихээд юун цагаатгал ялын дээд хэмжээ аваад гадаад дотоодод байгаа бүх хөрөнгөө үг дуугүй өг.Цааз сэргээж ялыг энэ мэтийн шуналтангуудад өг тэгж байж хулгай цэгцэрнэ.Тэгэхгүй бол хулгайчууд хэзээ ч болихгүй ялгүй юм чинь мэдээж шүү дээ
Хариулах59.153.114.159
Урьд нь зөндөө байцаагдаж байхдаа хэлэх юмаа бүгдийг нь хэлчихээ биз дээ
Хариулах139.5.216.158
Худлаа хуцаад байх юм. Хэлэх үг байвал хэлээд нэр усыг нь хэлээд өгөөч. Нус царайлаад
Хариулах59.153.115.175
Chi medej baigaa bol heleed uguuch
103.212.118.41
Хэн гэж хулгайчид хэдэн төгрөг өгч өнөөх нь өнөөдөр сайд гээд сагаад явж байгаа вэ? Ганц хоёр хүний нэрийг нь чи хэлчих ээ!!!!Тэгвэл чи баатар.
Хариулах202.9.40.5
Чи анхнаасаа Ард түмэн ах дүүсийнхээ төлөө Үнэнчээр ажилласан бол , өнөөдөр ингэж гоншогонохгүй байлаа !!! Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гээч болж дээ !!! Үхэхдээ үхэр буугаа тавих л үлдлээ дээ !!!
Хариулах66.181.190.188
Энэ доромжилж гүтгэж хуцаж байгаа гарууд бол зүгээр утастайгаа хар үгтэйгээ далд ормой. Хүний бичсэнийг уншиж чадахгүй, чадваргүй, ойлгохгүй гарууд зайлмой
Хариулах59.153.115.175
Tiim shuu
66.181.161.197
Uuruu uurtuu asuult tawiad uuruu hariulah tawisan asuultandaa uuruu hariulah daa busdiig daramtlah hudlaa naad nohoi chini hun daramtalhiin tuld uwchin yarij bn
Хариулах66.181.189.23
ингэж зовохоо мэдсээр байж үлийгээ хийж хулгай хийсэн юм шударгаар ажиллахгүй
Хариулах66.181.160.101
Өмгөөлөгчөөрөө дамжуулаад ил тод зарлачхаж болдоггүй юм уу? АТГ д өргөдөл өгүүлчхэж болдоггүй юм уу. Худлаа хий гоншигноод л байх юм.
Хариулах66.181.161.115
Битгий жүжээд бгаарай
Хариулах66.181.161.16
Бүтэн жил шоронд хорино гэдгийн цаана бас юу байна вэ нүүрсний сонсголд яагаад оруулсангүй вэ хэнээс юунаас айгаад байна байна аа янз бүрийн булхай хулгай луйвар нь илчлэгдэх илрэхээс айснуу. Ямар гэсэн ард түмэнд сонсгож мэдэгдэж дуулгаж болохгүй олон нотой асуудлууд байсан бололтой ер нь маш ихээрээ хардах хар төрж байна шүү
Хариулах59.153.115.175
Yah tiim
139.5.217.207
Tegeed zahidal bichij bol baigaa bol ter uls turchduu nerleechee.Hudlaa shantaaj bicheed yahav
Хариулах202.126.89.241
Su batbold enhsaihan elbegdorj geed buur neleen deerees ehelsen hulgai ard tumndee ugluu ch geh shig... hytad hulgaichuudtai tanai manai gazar geed zogsoj baisan enhsaihan ...huzuugui hulgaich hurtel 100 jil... ashiggui gej hutsaad baisan ... ene hulgaichuud ardna zugeer uldeed baigaam daa..!!!
Хариулах66.181.161.245
Шантааж хийгээд л гарчих санаа байх шиг байна.тэрнийхээ оронд би тэдийг идсэн чи тэдийг идсэн тоо баримтаа нотлох баримттай гаргаад тавь.тэгвэл ард түмэн чамайг дэмжиж магадгүй.
Хариулах139.5.219.9
Өнгөрсөн борооны хойноос өрхөө бүтээв. Гэмээ ухаарч жангаа л хүрт. Ийш тийш нь нялзаах гэж бүү тухир. Хууль бус хөрөнгөө 100хувь өг, хураалга.Гүйцээ.
Хариулах103.212.119.223
Гол нь ямар хулгай байсныг л шууд хэлэх нь зүйтэй. Өөрөө ямар хулгай дээр гарын үсэг зурсанаа ярих шаардлагатай байна.
Хариулах66.181.161.184
Ганхуягаа чи!!!! Мэднэ зэхнэ.гэж ярих наад хүүхдийн шантаажийг чинь наадуул чинь тоохгүй шдээ... зүгээр л мэддэг юм аа дэлгэж тавиад энэ жүжигтээ дуусга даа....Эмгэнэлт драмын жүжиг болох эсэхийг цаг хугацаа шийднэ....Чи бүх драмыг найруулагчидыг илчилсэн ээрээ. Магад "ард түмний баатар" жинхэнэ болоод дуусахыг ч үгүйсгэх аргагүй ......Гэхдээ Бат-үүл шиг баатар биш....жинхэнэ БААТАР болж түүхэнд ард түмэндээ дурсагдана ....Түүнээс "бандийн" шатааж хийгээд хол явахгүй л дээ.....мөн ард түмэн олон чамайг үзэн ядсаар....томчуул чамайг улам харлуулсаар.....Чи үхвэл нэг хулгайч үхлээ ашгүй гэж түмэн олон баясаад л хорвоо дуусаа.
Хариулах43.242.243.231
Ugni ene zaluug ih yum hiisen gej boddog yum daanch nvvrseer bayjih gsn uls torchid urd zvgiin ediin zasgiin aluurchid niileed helmegdvvlj tamiin togoondoo tatan oruulj bh shig bn Odoo bvh vneniug ilchilj jinhen ezdiigni nertei ustain il tod bolgoo ard tvmend itgel vnemshil torvvl bvgdiig ilchil
Хариулах103.254.123.194
Яаг үнэндээ энэ хүн элдэв шахаа дарамт дор ЭТТ өөд татаж зөв явж эхэлж байсныг уурхайчид нь ярьдаг юм билээ одоо ардын үг төрд хүрэхгүй болжээ Бодийн Баясгалан бас шахалт ,дарамт дор их бүтээн байгуулалт аа сайн хийсэн хүн бна сонсгол дээр ч ,,ёстой хичээл заагаад гарсандаа аль аль нь зөв хандлагатай ажиллажээ энд хэлмэгдүүлэлт явагдаж бна жинхэнэ хулгайчаас барихгүй бна
Хариулах66.181.190.242
Чи хулгай хийж ард түмнийг дээрэмдэж байх даа бодох байж дээ чи одоо ч хэлэхгүй хулгайч нараа хамгаалж байгаа биз дээ чи үхэхээс хойш хулгайч нараа хэлээч чамайг хэлсэн ч ална хэлээгүй ч ална ш дээ хэлээд үхсэн нь дээр ш дээ новшоо
Хариулах203.23.199.181
Yasan muuhai heldeg um be. Tach hun Ganhuyg dargach hun , huniig uh gej heleheesee sanaa chini zowohgui bnuu. yasan muu hun be
59.153.113.80
Ард түмэнд мэдэг л гэх юм мэдээд бид нар яах юм бэ, сонгуулиар тэднийг сольж чадахгүй бж, ард түмэн мэдэг л гэх юм. Цагдаа шүүхдээ өгч таслан зогсоогооч
Хариулах202.126.89.241
Unen gej batlaad baigaa bol bugdiini bucheed helchihj boldoggui ymuu chi enhiin tsagaan tagtaa bishch nuursnii hulgaich nariin nersiig ard tumendee heleh heregtei ard tumen shuune naad hulgaichuud chini shuuhgui shuu dee hamgiin gol buh uneniig heleh chi uuriiguu avrah geed baigaa bol ard tumend ter heden hulgaich geshuudee nerleh
66.181.161.131
uuruu garahgui jujig taviad shilbee shalba maajaad hewteed l baigaa gej duuldsan daa
Хариулах139.5.217.124
Ганхуягийг гэрчээр оролцуулахаас юунд нь цааргалаад байдаг юм бол ?
Хариулах103.57.94.203
Бүх юмыл мэдэж байгаа хүнийг үг хэлүүлдэггүй нь ямар нэг учир бна да Ард түмэн үнэнийг мэдэж чадсангүй Ажнай Адьшаа Адьяасүрэн гурвыг нэрлэлээ Өөр нэг хүнАмгалан гэх бүсгүй Нүүрсний Сонсголын нэр гарсан4 хүн энэ дөрвөөс өөр хүн алга шивЭнэ бол мөсөн уулын оройг харуулаад орхив шив Цаааших нь юуг ч харуулсангүй Энэ дээр нэр гарч асуугдсан хүмүүсээс өөр хүн байхгүй гэж үү
Хариулах66.181.177.191
Нэлээн сайн бичдэг хүн хөлсөлжээ
Хариулах203.23.199.181
ugaasaa mundag hun , tolgoi saitai mundag
66.181.178.22
Хэлэх юм байгаа бол хэлээч дээ. Их зүйл бий гэх.
Хариулах202.126.88.233
хулгайч нар айгаад үнэнийг хэлүүлэхгүй хорьчоод баыгааздээ данхан толгойт өарөө нүүрсчиншдээ....
66.181.181.63
ёстой хэнд ч итгэхэд хэцүү болсон цаг шүү.
Хариулах139.5.218.58
үнэнээ хэлээд үхэх сэхэхээ үз..үнэн үлдэнэ шүү..
Хариулах202.126.89.241
Ene nuursnii hulgai gedeg zuil chini hun buhen oroltssiin bishuu unuruu geed
59.153.114.11
прокурорт хаяглаад төрийн хулгайчуудыг шалгуул нээлттэй гомдол мэдүүл ард иргэд мэдэж авч хянаж байг
Хариулах202.126.88.138
чи бол төгс төгөлдрсөн сайн хулгайч. Ийм жүжиг тавьж байхаар үхчихсэн чинь дээр шүү. Хичнээн аылын боломжийг энэ хэдэн жил хулгайлав цаад эзэдтэйгаа. Чи цаадуулаа хэлэхгүй л дээ жүжигчин гуай.
Хариулах203.23.199.181
yaj medeed huniig ingej helj bnaa. Hun gedeg muuhai umdaa. uudgui 2 nuurtei. mundag udirdahch gej boddog
66.181.187.158
Чи хулгайлсныг нь сайн мэдэж байгаа бол хамсаатан байхнээ.
66.181.161.152
Чи хү н үхүүлдэг хэн юм .чаддагийн бол нэр усаа бичээд ил цагаан гараад ир за юу