Өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа эрх баригч нам “гар хөл” бологсдоо сонгуулийн ялалтын шагнал болгож албан тушаалд томилсон байдаг. Үүний нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр.
Энэ салбарын талаарх ямар ч мэдлэг, туршлага байхгүй зөвхөн намд ажиллаж байсан түүнийг дэд сайдаар томилоод дөрвөн жил болох гэж байна.
Анх ФМ-ийн хөтлөгч байсан гэх бөгөөд МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, түүний дараа УИХ-ын Тамгын Газарт Хэвлэл Мэдээллийн албаны ажилтан, ТВ5 телевизийн Ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2008-2012 онд НИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын УЗ-ийн Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын улс төрийн ахлах ажилтан, 2015-2018 онд МАН-ын УЗ-ийн Ажлын албаны Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв.
Ингээд 2020 онд нам нь ялмагц Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар томилогдов. Түүний дэд сайдаар ажиллахдаа гаргасан хамгийн том “ГАВЬЯА” нь урлагийн их театрын барилгын макет.
Хэдэн шүдэнзний модыг картон цаастай эвлүүлж нийлүүлж, эргүүлж тойруулаад “УРЛАСАН” макетийн “ЭЗЭН” нь дэд сайд Г.Ганбаяр. Тухайн үед ийм л ажил хийсэн дэд сайдыг ерөнхий сайд зэмлэж “Та нар ажлаа хий, хийхгүй бол энд буг болоод битгий суугаад бай!, Та нарын ард гадаадад сургууль төгссөн чадварлаг залуучууд төрдөө зүтгэе гээд байж байна. Ажлаа хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа” гэж хатуухан хэлж байсан ч удаатай. Үүнээс хойш "ажил хийдэггүй"-нүүд нь "ЗАЙЛААГҮЙ" л байна.
Алдарт макет хийснээс өөр “ГАВЬЯАГҮЙ” дэд сайд Г.Ганбаяр Боловсролын салбарт “нэмэр” болсонгүй. Хэдэнтэй сайдын нүүр үзэж байгаа ч ахиц дэвшил, өөрчлөлт авчирсангүй. Ёстой л энэ яамд “БУГ” болж байгаа аж.
Яамныхан дэд сайддаа тун ам муутай байгаагийн зэрэгцээ ёс төдий “сайд” гэж ч дотроо ярилцах болж.
Тэгвэл энэ намрын улс төрд дэд сайд Г.Ганбаяр “ШҮҮРДҮҮЛЖ” мэдэх нь. Учир нь түүнийг огцруулах асуудал нам дотор яригдаж эхэлсэн бололтой. Ерөнхий сайд гадаадад боловсрол эзэмшсэн, чадварлаг залуусыг “ТӨРД ЗҮТГҮҮЛЭХ” бодлого барьж байгаа бөгөөд үүнийгээ БШУЯ-нд хэрэгжүүлэхээр зэхэж буй гэх.
Намын “цүнх баригчид”-ын оронд Боловсрол, мэдлэг, туршлагын хувьд илүү, чадварлаг залуу боловсон хүчин Боловсролын салбарыг удирдах нь...
Эх сурвалж: Төр.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна