ЦЕГ-ын даргаар цагдаагийн хурандаа Т.Сүхболд томилогдлоо

info@yellow.mn
2023/09/06

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томиллоо. Түүний хувьд сүүлийн 3 жил Эрүүгийн цагдаагийн албыг удирдаж улс орны эрүү, эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэрч ажилласан туршлагатай боловсон хүчин юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон хурандаа Т.Сүхболд гэж хэн бэ?

Цагдаагийн хурандаа Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр цагдаагийн байгууллагын мэргэшсэн, туршлагатай, залуу боловсон хүчний нэг юм. Түүний хувьд Эрүүгийн цагдаагийн албыг удирдаж байхдаа Салхитын мөнгөний ордын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэг, 800 хятадын хэрэг зэрэг улс, олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан олон хэргүүдийг шалгахад удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласнаас гадна 2020 онд манай Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах ажилд цагдаагийн байгууллагыг төлөөлөн үр дүнтэй ажилласан байдаг. 

Мөн одоо Боловсролын зээлийн сан, Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа билээ.

Төгссөн сургууль: 

  • 2005 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, цагдаагийн байгуулагын ажилтан мэргэжлээр бакалавр 
  • 2010 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр
  • 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Гавъяа шагнал: 

  • ЦЕГ-ын “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн гавьяа тэмдэг”, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн алдар” тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага: 

  • 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа 
  • 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч 
  • 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч 
  • 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч 
  • 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,  
  • 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 
  • 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга 
  • 2020 оны 07 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна.     


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна