Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарт салбарын татварын бодлого, орчин, нөхцөлийн талаар танилцуулах, санал солилцох уулзалт өнөөдөр /2023.03.21/ Гаалийн Ерөнхий газрын Хурлын танхимд эхэллээ.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь "Хүнсний хувьсгал"-ыг эрчимжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт салбарын татварын бодлого, орчин, нөхцөлийн талаар танилцуулах, санал солилцох зорилготой юм.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэлэв. Мөн Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг өглөө.
"Хүнсний хувьсгал" -ын хүрээнд батлуулан хэрэгжүүлж буй УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад 35 төрийн байгууллага өөр өөрийн чиг, үүрэг хариуцлагатайгаар оролцож байна.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал нар "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжихэд гааль, татварын орчин нөхцөл, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Сангийн яам, ГЕГ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцогч 100 гаруй аж ахуй нэгжийн 200 гаруй төлөөлөлтэй салбарын орчин нөхцөлийн талаар санал солилцох юм.
Хэлэлцүүлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар хамтран зохион байгууллаа.
Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу:
НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухайд:
Харин гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна