Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2022 оны буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Т.Ганцэцэг
2023/05/02

Өчигдрөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2022 оны буцаан олголтыг шилжүүлж эхэлсэн талаар Монголын Татварын албанаас мэдээллээ. Орон нутгуудад буцаан олголт эхэлсэн ба одоогоор дараах аймгуудад иргэдийн буцаан олголтыг 100% шилжүүлээд байгаа юм байна. Үүнд:

Дорнод аймаг 1021 татвар төлөгчийн 1 тэрбум төгрөг

Сүхбаатар аймаг 688 татвар төлөгчийн 582 сая төгрөг

Хэнтий аймаг 514 татвар төлөгчийн 383 сая төгрөг

Ховд аймаг 1128 татвар төлөгчийн 862 сая төгрөг

Дархан-уул аймаг 2277 татвар төлөгчийн 2.6 тэрбум төгрөг

Булган аймаг 762 татвар төлөгчийн 608 сая төгрөг

Говьсүмбэр аймаг 312 татвар төлөгчийн 318 сая төгрөг

Орхон аймаг 2888 татвар төлөгчийн 4,4 тэрбум төгрөг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна