Ирэх 6-8 долоо хоногт Европын хүн амын талаас дээш хувь нь омикрон хувилбарын халдвар авч магадгүй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхаарууллаа.
Омикрон хувилбарын хурдан халдварлах чадварын улмаас Европт халдварын давлагаа эрчимжиж байгааг тус байгууллага анхааруулж байна.
Одоо үргэлжилж буй “Omicron” хувилбарын халдварын давлагаа дууссаны дараа халдварын тархалт буурч, цаашид уг өвчнийг улирлын ханиадны түвшинд авч үзэхээр байгааг Билл Гейтс онцоллоо.
Үүнээс гадна олон дахин нэмэлт тун хийлгэх нь хүний дархлааны системд сөргөөр нөлөөлж магадгүй байгааг Европын Холбоо анхаарууллаа. Дөрвөн сар тутамд нэмэлт тун хийлгэвэл хүмүүсийн дархлаа суларч, ядаргаанд орж магадгүй гэж мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс улс орнууд вакцин хоорондын зайг нэмэгдүүлж, хүйтний улирал эхлэх үетэй тааруулах хэрэгтэйг Европын эмнэл зүйн агентлаг мэдээллээ.
COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжиж эхэлснээр Израил дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн анхны улс болсон юм. Тус улсын Ерөнхий сайд одоогоор 400 мянга гаруй иргэнийг дөрөв дэх тунд хамруулаад байгаа талаар мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна