Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бий болгох асуудлыг чухалчилж байна. Энэ зорилтын хүрээнд Дархан-Уул аймагт “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум өнөөдөр эхэллээ.
Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо олон талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын бодлого хөтөлбөр боловсруулж, санхүүжилтийн арга замуудыг тодорхойлж Дархан хотын дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэн, цаашид Дархан хот руу шилжин суурьших иргэдийн тоог нэмэх нь алсын хараа юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэ форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж, Найрамдал төсөл зохион байгуулж байна.
Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна