XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн босгон дээр “Тавантолгой түлш” усан бар жилийн ололт амжилтаа дүгнэж компанид ажиллаж байгаа 55-аас дээш насны ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Ахмад ажилтнуудыг төрийн одон медаль болон компанийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Манай компанийн хувьд усан бар жилд үйлдвэрүүдийн хүчин чадлаа нэмэгжүүлж технологийн шинэчлэл хийж чадсан ололт амжилтаар дүүрэн байлаа. Баруун үйлдвэрийн хуучин төмөр замыг засварлаж, зүүн үйлдвэртээ өндөрлөгөөтэй төмөр замыг барьж байгуулан ашиглалтад оруулав.
Шахмал түлшний чанарыг сайжруулах чиглэлээр эрдэмтэн судлаачдынхаа оюуны өмч болсон Доломит хэмээх барьцалдуулагчийг орц найрлагадаа нэвтрүүлж импортын холбогч бүтээгдэхүүнийг халах суурийг тавьж чадлаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүчин чадал сайтай лабораторийг туулай жилийн босгон дээр хүлээн авч ашиглалтад орууллаа.
Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цалингийн сүлжлэл, урамшууллын системийг шинэчлэн баталж, зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулсан амжилтаар бар жилээ отголлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна