ТУРШИЛТ: Хүүхдийг машины суудалд гадуур хувцастай байлгах нь ослын үед аюултай

info@yellow.mn
2022/01/12

Бага насны хүүхдийг автомашинд зориулалтын суудалд суулгахдаа гадуур хувцастай байлгах нь нэг талаараа аюултайг мэргэжилтнүүд туршилтаар тогтоожээ.



Энэ нь эцэг эхчүүдийн өвлийн улиралд гаргадаг нэг алдаа бөгөөд үхлийн аюултай ч байж болох юм. Өвлийн улиралд автомашины суудлын аюулгүй байдал олон эцэг эхчүүдийн анхаарлыг татдаг.

Учир нь томчууд бидний олонх нь өвлийн хүрэм өмссөн хүүхдээ машины суудалд суулгах нь тэднийг ноцтой аюулд оруулж болзошгүй бөгөөд огцом тормозлох үед, эсвэл мөстсөн халтиргаатай замд хүүхдийн хүрэм суудлын бүснээс  дорхноо сугардаг байна. Нэг үгээр өвлийн хүрэмтэй хүүхдийг зориулалтын суудалд суулган бүслэхэд оосор нь үнэхээр сайн бэхлэгдсэн мэт мэдрэмж төрүүлдэг ч ослын үед хүрэм сугарч суларсан үед хүүхэд урагш шидэгдэх магадлалтай байдаг аж.

Мичиган дахь ослын туршилтын албан ёсны лабораторид автомашины суудалд найдвартай бэхэлсэн загвар хүүхэд 48 км/цаг хурдтай автомашины ослын үеэр ямар хариу урвал үзүүлж буйг туршжээ. Туршилтаар хүүхдийн хүрэм бүснээс суларч шидэгдэхэд хүүхэд ч мөн урагшаа огцом хөдөлгөөн хийжээ.

“Нэг үгээр хүүхэд, бүс хоёрыг тусгаарлах зузаан зүйл байхгүй байх тусам эрсдэл бага.  Хэрэв осол гарвал хүүхдийн бие оосор руу түлхэх хүчийг нэмэгдүүлдэг" гэж Орегон мужийн Портланд дахь Дорнбехер хүүхдийн эмнэлгийн захирал доктор Бенжамин Хоффман хэлэв.



Мөн Доктор Хоффман хүүхдийг машинд зорчуулахдаа гэртээ өмсгөж байгаагаас өөрцгүй цамц гэх мэт хувцас өмсгөхийг зөвлөжээ. "Хүүхдүүд ба машинууд" компанийн захирал Сью Ауриемма "Та машинд хүүхдэдээ зузаан хүрэм өмсгөхийн оронд хөнжил хэрэглэж дулаан байлгаж болно” гэжээ. Эсвэл түр зогсож хүүхдийнхээ хүрмийг тайлах цаг гаргах нь үүсэж болох эрсдэлээс хамгаална гэв.

Доктор Хоффман "Энэ аргыг та төвөгтэй гэж үзэж буйг би ойлгож байна. Гэхдээ ихэнх осол харьцангуй бага хурдтай үед тохиолддог гэдгийг санаарай. Гэвч 50 км/цаг хурдтай явж байсан ч 4.5 кг жинтэй нярайд үзүүлэх хүч нь гурван давхар цонхноос унасан мөн тооны жинтэй боулингийн бөмбөгөөс илүү юм. Тиймээс хүүхдээ аюулгүй байлгах цаг заваа гарга. Ослын үед хүүхдэд юу тохиолдож болохыг бид туршилтаар харлаа” гэжээ.

Мөн дээрх зөвлөмж нь насанд хүрэгчдэд ч хамаатай гээд жолооны ард байхдаа өвлийн зузаан хүрэм өмсөж болохгүй гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна