Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа

info@yellow.mn
2023/05/23

“Таван толгой түлш’ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн 2023 оны 5-р сарын 23 ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа.  Сургуулилтыг Нийслэлийн онцгой  байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар  удирдан явуулсан юм.

Дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын үр дүн, дадлага сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээ, мэдээллийг хүргэв.

Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, үйлдвэр болон хэлтсийн дарга нар нийт 21 удирдах албан хаагч хамрагдлаа.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна