Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх техникийн номын сантай болох зорилгоор номын хандивын аяныг 2023 оны тавдугаар сарын 15-30-ны хооронд компанийн хэмжээнд зохион байгуулж байна. Газар, хэлтэс үйлдвэр, нэгжүүд инженер, техникийн чиглэлийн 20-иос доошгүй ном, гарын авлага, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, стандартууд, ХАБЭА хууль тогтоомж дүрэм журмын ном хандивлах юм.
Тус аяны хүрээнд өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ХАБЭА хууль тогтоомж, дүрэм журмын 40 ширхэг ном, гарын авлагыг Хүний нөөц, сургалтын хэлтэст гардуулан өглөө.
Хандивт цугларсан номыг номын санд байршуулж, ажилтан, албан хаагчдыг ном унших боломжоор хангах юм.
Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэмд Үйлдвэр бүр техникийн номын сан, зохих шаардлага хангасан техник хэрэгсэл материалаар тоноглогдсон, техник технологийн ба хөдөлмөр хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтын байр танхимтай байхаар заасан байдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна