УИХ-ын гишүүн асан, “Иргэдийн оролцооны нэгдэл нам”-ын дарга Ц.Оюунгэрэл 1996 онд төрсөн дүүгийнхээ амь насыг хохироосон хэрэгт шалгагдаж байж. Тухайн үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж эрх мэдлээ урвуулан ашиглаж хэргээс мултлан гарган туслахаараа ажлуулсан бөгөөд улмаар сүүлд МУ-ын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн албыг хаших үедээ зөвлөхөөрөө ажлуулсан байна. Гэмтнийг хаацайлан хамгаалснаа ч Ц.Элбэгдорж өөрөө илчилсэн байдаг. Хэргийг дараа нь нэг дүү нь үүрээд гарсан л гэдэг юм байна лээ. Хэн мэдэх вэ. Гэмгүй амьтныг гэмтэн болгох шуугиан ч явсан юм билүү бүү мэд.
Улс төрд орж ирэхдээ л хар мөртэй орж ирсэн түүний тухай бараан мэдээллүүд үүгээр ч зогсохгүй ээ. Цэнхэр үст Цэрэн түүнийг 2014 онд Герман улсад болсон Аялал Жуулчлалын ганц удаагийн үзэсгэлэнд оролцоно гэж 6.5 тэрбум төгрөг үрж байсныг нь сануулж байсан нь саяхан. Муухай, муу хүн үүгээрээ дуусаж байвал барав гээд чимээгүй орхих сэдэл байвч бас чадахгүй нь.
Эх нь хээр бол хүү нь шийр алаг гэдэг үг юутай үнэн. Түүний хүү “Их Бит” компанийн 25 хувийг эзэмшигч Б.Идэр-Од нь койн хэргийн дуулианы сургаар хамтрагчдаа хаян эх орноосоо оргон зугатааж хүний нутагт хулгайн амьдралаар амьдраад 3 жил болж байна. 2022 оны 02-р сарын 21-нд тэрээр өөрийн хувьцаагаа шилжүүлчихээд 03-р сарын 30-нд Австрали улс руу ухаан мэдрэлгүй юм зугатаж, хамтарч байсан 3 залуу нь харин аавын хаалга татсан. Энэ үед Ц.Оюунгэрэл чимээгүй л байсан. Бүр таг чимээгүй байсан шүү. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс юу болов гэмээр гэнэт л орилоод л гараад гарсан. Хөөрхий намын нэг нөхрөө “МҮГЛЭН”-д хүртэл хийгээд л. Юу юу ч болов доо. Яав ийв гээд ажаад, ухаад түнхээд үзтэл багадаа л 3 орчим тэрбум төгрөгөөр иргэдийг хохироосон хүү Б.Идэр-Одыг нь засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрах гэж байгаа юм байна. Үүнд нь хорссон Ц.Оюунгэрэл намынхаа бүх гишүүдийг авчирч хуурамч жагсаал зохион байгуулсан нь тэр байж. Өөрийнхөө булхайг яах вэ гэж байхад хүүгийнх булхай гарч ирж талбай дээр цам харайлгах ч гэж дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.16.158.210
Зам мөр нь бохир хүүхэн !! Дан бөгс бөөрний асуудал ихтэй..
Хариулах