Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Яагаад Монгол Улс ийм хүнд байдалд орсон бэ гэхээр хэдхэн мөнгөтэй хүнтэй. Сонгууль болохоор өнөөх хэд дээрээ давхиж очоод мөнгө аваад сонгуульд ордог. Өнөөх хандивынхаа төлөөсөнд шүүх хууль хяналтынхаа байгууллагын удирдлагыг, газрынхаа зөвшөөрлийг, өмч хувьчлалаа, ашигт малтмалын лицензүүдээ өгөөд хэдхэн хүнийг гарт өгчихсөн. Үүнийг л бид хамтдаа задалж байж эдийн засаг хүртээмжтэй болж чадна. Үүнийг л бид зоригтойгоор өөрчлөх ёстой. Эрх мэдлээ бид ордон дотроо л байлгах ёстой. Тэрнээс биш ордон тойрсон өндөр байшуингууд руу улс төрийн эрх мэдлийг өгмөөргүй байна. Энэ албан ёсны бус бүлэглэлээс МАН ч, АН ч салах ёстой. Иргэдийн төлөөлөх чадварыг нэмэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна