С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин задалж байгааг өчигдөр Засгийн газар, хууль хяналтынхан мэдэгдэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Мөн энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан. Хэрэг хуучирдаггүй. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан” гэж мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан С. Зоригийг хөнөөсөн хэрэгт олон жил нэр холбогдож яваа Э. Бат-Үүл төрөөс 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэжээ. Тэрбээр “Намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна