УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хуулийг гууль болгож, Засгийн бодлогынхоо эсрэг дунд хуруу гаргаж явна! 

info@yellow.mn
2023/04/20

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, дур зоргоороо авирлаж буй тухай ноцтой баримтуудыг хүргэж байна.

“Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Ингэснээр "Ковидын хууль"-иар сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нар бүгд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. 

Энэ дагуу "Ковидын хууль"-иар сонгон шалгаруулалтгүй томилогдсон Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газар, хэлтэс, харьяа агентлагийн хэдэн дарга нарыг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, Ковидын хуулиар томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Мөнхсайхан, Хуулийн хэлтсийн дарга М.Энхтулга, Санхүүгийн хэлтсийн дарга У.Сүхбаатар, Хайгуул ашиглалтын газар Газрын дарга С.Ган-Очир, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл нарын хүмүүс дээрх хуулийн үйлчлэх хүрээнд багтаж албан ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 

Эдгээр дарга нарын тухайд хуульд заасны дагуу Төрийн албаны сонгон шалгаруулалтад дахин хамрагдаж хуучин хашиж байсан ажил албан тушаалдаа хуулийн дагуу буцаан томилогдох эрх нь нээлттэй байсан. 

Гэвч Баянголын вантан гэгддэг Ж.Ганбаатар дээрх дарга нарыг ковидын хуулийн дагуу ажлаас нь ор нэр төдий чөлөөлсөн болоод Төрийн албаны сонгон шалгаруулалтад ч хамруулалгүйгээр хуучин албан тушаалуудад нь бүгдийг нь эргүүлэн томилж хууль зөрчсөн ноцтой асуудал гаргажээ. 

Эдгээр дарга нарын тухайд Төрийн албаны шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүс гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Товчхондоо бол Ж.Ганбаатар гэгч нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдчихсөн дарга нарыг ажилд нь эргүүлэн томилж, том толгой гаргаснаараа Засгийн бодлогынхоо эсрэг дунд хуруу гаргаж, Ерөнхий сайдын бүрэн эрхэнд шууд утгаараа халдсан үйлдэл болжээ гэхэд хилс болохооргүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна