“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-ы бүртгэл эхэллээ

info@yellow.mn
2023/03/04

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа билээ.  Шинэ сэргэлийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.

“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-д оролцохоор хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Чуулганы оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд Хөдөөгийн сэргэлт пэйж хаяг болон https://docs.google.com/.../1FAIpQLScdio7bQK1dVO.../viewformлинкээр орж бүртгүүлэх нь нээлттэй.

Тус үндэсний чуулганаар төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна