Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шууд ашиг сонирхолд ажилладаг байж болзошгүй хоёр шүүгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчид нэрээ дэвшүүлжээ.
Тодруулбал, лифтэнд оцгоногч өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансандаа мөнгө авч байсан Ц.Одмаа гэгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч болохоор горилж эхэлсэн байна.
Ц.Одмаагийн тухайд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Б.Баасанцогтоос дансаараа мөнгө авсан гэх дуулианд нэр холбогдож, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нэгэн юм. Тэрээр энэ асуудлынхаа дараа эрх бүхий байгууллагаар шалгуул гэсэн мэдэгдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч байв.
Гэвч Ц.Одмаа нь эл асуудлаар өөрийгөө шалгуулж нэрээ цэвэрлэж авсан эсэх нь одоог хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан, аваагүй гэх асуудлаа нэг тийш болголгүйгээр ийнхүү тушаал ахин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч болохоор нэр дэвшиж буй нь Монголын шүүх засаглал хэрхэн ялзарч доройтсон гэдгийг ил цагаан харуулсан асуудал болж байна.
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй Г.Мөнхтулга гэх өөр нэгэн шүүгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлээд байгаа ажээ.
Г.Мөнхтулгын тухайд АН-ын маргаанд Х.Баттулгын талд ажиллаж, тамга тэмдэгний эцэс төгсгөлгүй хэрүүлийг анхлан үүсгэсэн шүүгч гэдгээрээ нийтэд танигдсан нэгэн юм.
2020 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ ялагдал хүлээж Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч, тэрээр тус намын дүрмийн дагуу ажиллаагүй гэдэг. Иймд С.Эрдэнэ УБЕГ-т хүсэлт гаргаж, Ц.Тувааны ашиглаж байсан АН-ын 1117237845дугаартай тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байгаа юм.
Товчхондоо, Улсын бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдсэн гэж тус газраас мэдэгдсэн байдаг. Иймд Ц.Туваан “УБЕГ-ийн дээрх шийдвэрийг хүчингүй болгох”-оор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, С.Эрдэнэ “Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй” гэсэн утгатай өргөдлийг мөн л тус шүүхэд гаргасан байгаа юм.
Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга дээрх хоёр маргааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь АН-ын эцэс төгсгөлгүй маргааны эхлэл болжээ.
АН-ын гишүүдийн зүгээс Г.Мөнхтулгын энэхүү шийдвэрийн ард Женко Х.Баттулга байсан гэж ярилцдаг нь оргүй биш юм.
Энэ утгаараа Х.Баттулгын шууд ашиг сонирхолд ажилладаг Г.Мөнхтулга, Ц.Одмаа гэх хоёр шүүгч тушаал дэвшин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч болохоор нэр дэвшсэн нь хардлага төрүүлэх үндэслэл болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.206
Угаасаа Баттулга шүүгч нарын ард байдаг Шүүгч прокурор авилгын комиссарууд ,дарга түүнчлэн ерөнхийлөгч Хүрэлсүхийг базчихсан байдаг гэсэн
Хариулах