Том артай байхад бид нар мянга шуугиад, шүүгээд эцсийн үр дүн ийм л байна. Өнөөдөр цагдаа, АТГ, Хууль зүйн яам... хууль хүчний бүх байгууллагыг ХЭНТИЙНХЭН толгойлж буй. Төрөөс төрсөн 10, 20 тэрбумын хулгайчид тэдний ХАМСААТАН буюу ердөө гүйцэтгэгчид.10 тэрбумыг хулгайчихаад байхад "авлигажсан" шүүх нь хөдөлж өгөхгүй аргаа барахдаа ард түмэн бүгдээрээ алх цохих нь холгүй ШҮҮЖ байж нэг юм сар хориулж байна. Мартагнуулж байгаад нэг мэдэхэд хэрэгсэхгүй болгоно. Яг ийм хэргүүд яаж замхарсныг ганцхан жишээн дээр эргэн сануулья.
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн авлига, албан тушаалын хэргээр шалгагдсан ч АТГ дээр хэргээсээ мултраад өнөөдөр Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэх албан тушаалд хэвээр байна. Түүнд хариуцлага тооцох байтугай албан тушаалаас нь буулгаж ч чадахгүй. Г.Дөлгөөн нь 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ,удирдлагын газрын захирал хийж байхдаа өнөөдөр чанаргүй зээлийн ангилалд орсон “Монгол драй милк” төслийн санхүүжилтийн барьцаанд гуравдагч этгээдийн буюу “Меланж” ХХК-ийн Дорнод аймаг дахь ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан байна. Энэ бол Банкны тухай хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдэл юм. Ийм байдлаар Хөгжлийн банк, Төрийн банк, Монгол банкинд удирдах албан тушаал хашсаар Г.Дөлгөөн нь гучхан насандаа 1,7 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай болж, жилийн орлого нь 247 сая төгрөг болжээ. Шалгуулахаар АТГ-д өгөхөд хэргийг нь хааж байна. АТГ-ын том дарга, нутгийн ах нь нөлөөлсөн гэх яриа сонсогдож байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлан гэж мэргэшсэн луйварчны нөлөө ч бий биз... Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголуудаас сэмээрхэн "бултаж" буйг анзаараарай. Удахгүй болох нээлттэй сонсголд ч очихгүй. Харж л байгаарай. Орондоо нэг хүн явуулсан болоод өнгөрнө. Хэн ч түүнийг эрж хайхгүй. Ийм л байна. Хууль хүчний байгууллага болон төрийн дээд эрх мэдлийг ХУЛГАЙЧИД аас салгаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь тэд адилхан хулгай хийдэг учраас хулгай хийхийг байх ёстой зүйл гэж үзнэ. Хулгайчдаа хамгаална, далдуур дал мөрөө алгадалцана. Бидний л бухимдлыг нэмэхээс цаашгүй. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж энэ шүү дээ!
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна