С.Бямбацогт: “УБТЗ”-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугаллаа!

info@yellow.mn
2023/01/10

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт үүсээд байгаа авлига, албан тушаалын дуулиантай холбогдуулан дараах мэдээлллийг өгчээ. Тэрээр энэ талаар “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.

Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. 

Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.

Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна