"УБТЗ" ХНН-ийн албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 10 гаруй тэрбум төгрөг илэрснийг хураан авчээ

info@yellow.mn
2023/01/06

"УБТЗ" ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр өнөөдөр /2023.01.06/ үүрээр 48 цагийн хугацаатай саатуулжээ. 

Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх объектуудад нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар нийт 10 гаруй тэрбум төгрөг илэрсэн байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна