Татваргүй архинд хуурамч акц нааж худалдан борлуулдаг томоохон сүлжээ бүлэглэлийг илрүүлжээ

info@yellow.mn
2023/01/06

Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал: Иргэн "А" нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүллээ. Одоогийн байдлаар импортын 9,800 орчим архи, виски мөн тэр хэмжээгээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.201
    2023/01/06

    Энэ ч яамай бна..ядаж тэр иргэн А хулгайлж биш худалдаж авч... хувь хүний асуудлаас илүү тэр нүүрс.алт.энэ тэрээ гэсэн албан тушаалын хулгайгаа шийдээч

    Хариулах