Хотын дарга Д.Сумъяабазар нүүрсний хулгайн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, "Надад нүүрсний хулгайч гэсэн нэр зүүлгэх гэж удаа дараа зохион байгуулалттай гүтгэж байна. Хоёр ч хэвлэл мэдээллийн байгууллага руу холбогдож, хотын даргын монголиан шинхуа гэх нэртэй нүүрс тээврийн ХХК байдаг, 53 шаланзтай, түүний жолоочоор ажиллаж байсан гэх хүн ярилцлага өгье, нэвтрүүлэг хийлгэе гэжээ. Сэтгүүлчид тэнцвэртэй мэдээлэх үүднээс надаас тодруулга авъя хэмээн холбогдлоо.
Миний хувьд олон нийтийн боломжоос хулгайлсан зүйл байхгүй гэдгээ нүүр бардам хэлнэ. Харин намайг гүтгэж, харлуулах гэж хичээж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд өөрийгөө нүүрс тээврийн асуудалд холбоотой эсэхийг эцэслэн тогтоож өгөөч хэмээн хуулийн байгууллагад хүсэлт гаргасан. Богино хугацаанд, үнэн зөвийг тогтоох байх гэж найдаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.91
Сайхан аав ээж сайхан аварга цолоо бод хэн хүнд оногдох заяа биш
Хариулах