Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өнгөрсөн хугацаанд буюу 2018-2022 он хүртэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн санхүүжилтээр нийтдээ 808 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг тооцоо гарсан байна.
Тодруулбал, 2018 онд 18,6 тэрбум төгрөг, 2019 онд 111,8 тэрбум төгрөг, 2020 онд 138,7 тэрбум төгрөг, 2021 онд 180,8 тэрбум төгрөг, 2022 онд 409,9 тэрбум төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-иас гаргаж “Таван толгой түлш” ХХК-д шилжүүлжээ.
Хамгийн харамсалтай нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгөхгүй байгаагийн тодорхой жишээ нь Улаанбаатар хотын утаа буураагүй улам ихэссэн явдал юм.
Мэргэжлийн эдийн засагчдын зүгээс сайжруулсан түлшинд зарцуулсан ийм хэмжээний мөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллууд руу дулааны шугам сүлжээ татсан бол өдийд утааны асуудлаас ангижрах бүрэн боломжтой байсан гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл эрх баригч МАН-ын зүгээс нийслэлийн гэр хорооллыг төвийн шугам сүлжээнд холбож утаанаас салах урт хугацааны бодлого барихаас илүүтэй их хэмжээний өртөг, санхүүжилттэй шахмал түлш үйлдвэрлэж өнөө, маргаашийг аргацааж байсны ард утаагаар мөнгө хийдэг улстөрийн бүлэглэл үүссэн юм биш байгаа гэдэг хардлагыг нийгэмд үүсгээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна