Ц.НЯМДОРЖИЙН ХАУСТ ХУЛГАЙ ОРЖЭЭ!

info@yellow.mn
2022/12/31

Өчигдөр буюу энэ сарын 30-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хауст хулгай орсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, ул мөрийг бэхжүүлэн авч ажилласан байна.

Харин олон нийтийн цахим сүлжээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн гэрт нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан нэгжлэг шалгалт хийж байна” гэх мэдээлэл цацагдсан нь ташаа мэдээлэл ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна