Төрийн тэргүүн он солигдох мөчид үг хэлэх үүрэгтэй

info@yellow.mn
2022/12/31

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр төрийн гурван өндөрлөг орж ирэх үед хэсэг бүлэг залуус зохион байгуулалттайгаар эсэргүүцлээ илэрхийлж харагдсан. Нүүрсний хулгай, 44 их наядын асуудал ард түмний дургүйцлийг төрүүлж жагсаал цуглааны хэмжээнд очсон ч тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн өдөр төрийн өндөрлөгүүдээ эсэргүүцэх хэмжээний үйлдлийг ямар ч Монгол хүн өөрийн хүслээр хийхгүй билээ. Эл өдөр бол эв найрамдлын болон улс эх орноо хүндэтгэн хайрлах эрхэм өдөр байдаг.

Сошиал орчинд тус бичлэг цацагдаж олон нийт хоёр хуваагдав. Зарим нь эсэргүүцэж буй залуусыг дэмжсэн ч зарим нь түүхэн үйл явдлын баярын өдөр цаг үеэ олоогүй замбараагүй, бүдүүлэг үйлдэл хэмээн шүүмжилсэн байх аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 12-р сарын 31-ны он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлнэ. Төрийн тэргүүн ард түмэндээ хандаж ийнхүү үг хэлсээр ирсэн нь төрт ёсны уламжлал болчихсон зүйл. Гэтэл он солигдох мөчид Ерөнхийлөгчийг үг хэлж болохгүй, юугаа ярих гэсэн юм бэ,   Ерөнхийлөгч үг хэлэх мөчид зурагтаа унтрааж эсэргүүцье гэх мэт доромж агуулгатай постуудыг зарим хүмүүс цахим орчинд оруулж байна. Угтаа бол иргэд олон нийт улстөрчдөө шүүмжлэх, тэдний буруу зөрүү үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаж, эвлэлдэн нэгдэх нь хуулиар олгогдсон эрхийнх нь асуудал. Гэхдээ тусгаар улсын уламжлал болсон төрийн соёлыг тасалдуулах зорилго хэнд ч байх ёсгүй. Төрийн тэргүүнийхээ хэлэх үгийг чих тавин сонсдог мянга, мянган Монголчууд байгаа гэдгийг ч мартах учиргүй. Монгол Төрийн тэргүүн хэн ч байж болно. Энэ утгаараа үе үеийн Ерөнхийлөгч он солигдох мөчид иргэддээ хандаж үг хэлсээр ирсэн түүхэн уламжлалыг тасалдуулах эрх бидний хэнд ч байхгүй. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.43
    2022/12/31

    Хавар ард түмний иргэний дайн гарч энэ хулгайчдыг хүйс тэмтрэх болно доо

    Хариулах
  • 150.129.142.43
    2022/12/31

    Хулгайч нарыг үзэн ядаж байна. Ямар хүмүүс монгол орныг минь улирдаад байнаа гэж үнэхээр гайхаж байна.

    Хариулах