Давсны санхүүжилтын тэрбум төгрөгийг шамшигдуулсан хотын менежер Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ!

info@yellow.mn
2022/12/28

Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилж байв.

Д.Ганболдын тухайд 2016-2020 оны парламентад ажилласан, Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлсэн ч тасралтгүй төрийн албанд зүтгэсээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч санхүүгийн салбарт олон жил ажилласан хэмээх олон магтаалтай хотын менежер маань Улаанбаатар хотын хальтригаа гулгааны нөөцийн давсны мөнгөнөөс тэрбумыг шамшигдуулсан нь илэрч үүрэгт ажлаасаа өчигдрөөс чөлөөлөгдсөн байна.

Түүнийг давсны нөөцөө нөөцлөөгүй, санхүүжилтыг нь өөртөө завшсан, ажын хариуцлага алдсан, яаралтай үед зохион байгуулалт хийж ажиллаж чадаагүй үндэслэлээр ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.115
    2022/12/28

    МАН хан идэхгүи хулгаи хиихгүи баиж чададгүи юм баихдаа. Удахгүи хадаас залгиж гаи тарина шүү. Энэ давсны хэрэг ухвал үе үеиин дарга эрх бүхии хүмүүсиин олон жилиин хулгаи гарна даа

    Хариулах