А.Баатархуяг: "АПУ"-гийн Батсайхан, "Ажнай" Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Б.Хурц нар халуун рашаан дээр уулзаж Засаг унагах схемээ зуржээ!

info@yellow.mn
2022/12/26

Эрүүгийн цагдаагийнхан "алдарт тагнуулч" Ч.Хурцыг бариулахгүй хэмээн өмөөрч, бусад нь барьчих гээд амралтаа умартан үзэж тарж байна гэнэ! Хурцыг Сийлэн Ганбаагийн залгамжлагч Эрүүгийн цагдаагийн газрын дарга Сүхболд гэгч хамгаалаад байгаа бололтой! Цагдаагийн генерал Сийлэн Ганбааг баривчилсан ч батлан даалтаар суллагдсаныг олон нийт мэдээгүй байна. Хэн суллав!?

Түүнийг суллагдсаныг дараахан Ононгийн халуун рашаан дээр хэдэн нөхөр нисдэг тэргээр очиж уулзалт хийжээ!  Түүнд Б.Хурц, Сийлэн Ганбаа, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, "нөгөө" АН-аас С.Баярцогт, АПУ-гийн Батсайхан, Ажнай Бат-Эрдэнэ нар оролцжээ. Хүмүүс товчоор "эрлийзүүдийн уулзалт" гэж нэрлэж байгаа ч сүүлийн хоёр нь арай ч эрлийз биш байлгүй дээ!

Тэнд Ажнай, Хурц, Баярцогт  гурав мөнгө гаргаж Засгийн газрыг унагаж, МАН талаас Ч.Хүрэлбаатарыг, АН талаас С.Баярцогтыг хэлэлцээрт оруулж хамтраад засаг барих "том тохироо" хийсэн юм байна л даа. 

Ингээд Засаг унагах схемээ самбарт зурсан нь "гэрэл цохисон" талаар би өмнө бичиж байсан даа! Ингээд ХЗДХ-ын сайд Нямбаатарыг АНУ ажлаар явмагц жагсаал зохион байгуулж, тэр оройдоо ордныг авах гэж оролджээ! Жагсаал тараах шийдвэр гаргах хүнгүй тул захирамжийг Сумъяабазар гаргасан байдаг. Тараахаас урьтаж 58 гишүүн хуралдуулж 30 саналаар онц байдал зарлуулах гэж үзсэн боловч Ерөнхийлөгч "Хуультай юмыг хуулиар нь хий!" гээд болиулжээ! Онц байдлыг ерийн олонхиор шийддэггүй! 

Х.Нямбаатар яаралтай буцаж ирээд мөнгө тарааж буй сүлжээнүүдийг таслаж гол хүмүүсийг барьжээ! Мөнгө хомсдоод эхлэнгүүт жагсаалд хөлсөөр ирэгсэд цөөрч, суултанд шилжжээ! Цөөн хүнийг бага мөнгөөр хөлслөх боломжтой учраас. Нэг өдрийн суулт нэг хүнд 200-250 мянга болсон гэнэ! 

Эхний төсөл бүтэлгүйтсэнд хоёр дахь төслөө эхлүүлсэн нь "сонсгол самрах", мэдээлэл тараахгүй дарахад чиглэжээ! Ажнай Бат-Эрдэнээс Б.Хурц ахин мөнгө авч зохион байгуулсан талаар хэдийнээ бичиж эхэлсэн! Н.Энхтуяа гэгч эмэгтэй координаци хийсэн нь ч ил болж! 

Харин нөгөө хоёр тэрбум энэ тэр нь 2 сая доллар болж хувирч байх шиг! Гэхдээ энэ зөвхөн сүүлийн акцид биш эхнээсээ сая, сая ам.доллар гаргаад хэрэгжүүлэх төлөвлөгөө байсан бололтой! Хамгийн сүүлийн акциудын мэдээлэл авагдсан хэр нь ТЕГ ЗГ холбогдох газруудад мэдээлээгүй нь бас л асуудал болж байна! 

Соц үед НАХЯ-ыг гол цөм болгон зохион байгуулсан аюулаас хамгаалах тогтолцоонд цагдан сэргийлэх байгууллага нөлөө багатай байсан. Сэргийлэхэд дайны үед манайд ашиглагдаж байгаад илэрсэн, оргож ирсэн эрлийз, хятадуудыг олноор ажиллуулсан нь үе дамжаад одоо Засаг эргүүлэхэд оролцдог болж байна уу даа!? 

Нэг үе эрлийзүүд үнэхээр түрж, бүх эрхийг авангаа алдсан тал бий, тэд одоо ахиад толгойгоо өндийлгөж, сүүлээ сөхөж эхэлсэн үү!? Одоо бүр мөнгөндөө сагаад "Мояанууд мал..." энээ тэрээ гэж ил цагаан хуцдаг болж! Бүр хуйвалдаандаа Хятадад IPO гаргасан, Хятадад экспорт хийдэг, бараагаа хуурамчаар үйлдвэрлэдэг компаниудыг ашиглаж, Хятадаас мэдээлэл авч түгээх ажлуудыг хамт хийж ч байх шиг! 

Засгийн газар унагахад 4 сая ам.доллар, 15 тэрбум төгрөг хангалттай юу? Яаж ийгээд иргэдийн органик жагсаалаар фон хийж Засаг унагах төсөл унасан! 

Харин одоо ЗГ жаахан хатуухан ажилламаар байна! Эрх аваад гурван жил өнгөрч байхад одоо болтол ингээд улцаганаад байгаа нь л ийм асуудал үүсгээд байгаа юм л даа! Хатуу чанд Засгийн эсрэг дурын Хуяанууд хуйвалддаггүй л байхгүй юу!!! Төрөөрөө, засгаараа ингэж элдвээр доромжлуулж, тавлуулаад хулмаганаад байхаар нухчин дараач... Бусдад нь сургамж болно!

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ А.БААТАРХУЯГ



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.138
    2022/12/29

    Данх огцорсон нь дээр! Гай болохоор зай бол гэж үгтэй!

    Хариулах
  • 192.82.86.188
    2022/12/27

    Үнэн л байдаг байгаа даа.Сүүлийн хэсэг засаг үнэхээр улцганаад бн

    Хариулах
  • 202.126.89.142
    2022/12/26

    Одоо баримт нотолгоо нь хангалттай цуглаж түрүүчээсээ баривчлагдаж Цагдан хоригдоод байгаа юм биш үү лайвчин Мөнх-эрдэнээс эхлээд

    Хариулах
  • 66.181.191.68
    2022/12/26

    Хэдхэн олигархиудын гарт бүх эрх мэдэл, нийт баялагийн ихэнх хувь нь ногдож байхад энэ улс яаж өөдөө нар харах вэ.

    Хариулах
  • 202.126.90.38
    2022/12/26

    Сонгосон улс маань чадамжгүй болжээ -янз нь..дороосоо нэгдэж сэгсрэхгүй л бол болохоо больсон байна, идээчин уугаачидаа..?!

    Хариулах