ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нарт хандан, нээлттэй ил захидал бичсэн билээ. Тэгвэл үүний хариуд иргэн С.Чимгээ тайлбар хийсэн байна.
Тодруулбал тэрээр "Нэг сайтаар Б.Хурцын эхнэр гэх хүүхэн тайлбар өгсөн байна лээ. Өөрийг нь гэм буруугүй, гүтгэсэн гэх мэтээр. Гэтэл би хэлмэгдэж, маш олон жил өөрийн эрүүл мэнд болон бие махбодиороо, үр хүүхдээрээ хохирч, 5-6 жил зовсон. Тэр хүүхэн миний тэгж зовсоныг мэдэхгүй. Тэгсэн хэрнээ нөхөр нь яг тийм юм хийж, хүний амьдралыг сүйрүүлж, орвонгоор нь эргүүлж, үр хүүхдийг минь байхгүй болгож, ийм муухай бузар хэрэг хийчихээд өөрөө гэм буруугүй, миний нөхөр гэм буруугүй гэж Сарнай ярьж байна. Тэр хүн хуулийн хүрээнд мэдэх ёстой юм уу? Тэр шүүгч юм уу? яагаад тэгж ярьж байгаа юм бэ? Энэ хүн харин ч надаас уучлалт гуйх ёстой байтал яагаад ийм юм ярьж байгаа юм бэ? Би эцсээ хүртэл явна. Үр хүүхдийнхээ амь насыг ч нэхнэ. Би 6 жил зовж байна. Гэтэл энэ эмэгтэй хүн ийм муухай юм ярьж байна. Сэтгэл өвдмөөр юм ярьж байна. Сарнай чи, эмэгтэй хүн ийм юм ярьж болохгүй. Харин ч надаас уучлал гуйх ёстой." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.38
Ямаа н толгой ямбанд ордоггүй Янтгар хатан зарга шүүдэггүй! мөн ч онож хэлж шүү! Хурцийн хийсэн гэм болгоныг ярьж л байна АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ !!!
Хариулах