Даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Тодруулбал, цаг агаарын байгууллагаас ойрын өдрүүдэд цочир хүйтэрч, цас их хэмжээгээр орно гэж мэдээлж байгаатай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ЕБС-ууд цахимаар хичээллэх болон нийслэлийн төрийн байгууллагын албан хаагчдын тодорхой хувь нь цахимаар ажиллах тухай захирамж дөнгөж сая батлагдсан тухай Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга:
Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна