Саяхан Засгийн газарт хийгдсэн шинэчлэлээр хамгийн түрүүнд явах ёстой хүнээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэрлэгдэж байсан ч албан тушаалдаа тогтож үлдсэн нь олон хүнийг гайхшруулсан. Хариуцсан салбарынх нь ажил үйлс тааруу байтал Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан зэрэг нэр нөлөөтэй, Ч.Номин гэх мэт хөрөнгө чинээтэй сайд нартай зэрэгцэн сайдын суудлаа хадгалсных нь нууцыг цар тахлын үеэр болсон санхүүгийн эмх замбараагүй байдлыг мэддэгтэй нь холбож хардах хүн ч гарсан. Тэгвэл түүний хууль зөрчсөн үйлдлүүд эхнээсээ ил болж эхэллээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Цар тахлын үеийн хууль болон Төрийн худалдан авах ажиллагааны тухай бүх хууль тогтоомжийг зөрчин хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 1 тэрбум 739 сая төгрөрөөр гэрээ байгуулж төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсан болох нь аудитын шалгалтаар илэрчээ.
С.Энхболд сайд ийнхүү улсын төсвийн их хэмжээний мөнгөөр хэвлэл сайтуудтай гэрээ байгуулж "амыг нь барьсан" нь үүний цаана бүр ч их мөнгөний асуудал байгаа гэдгийг харуулж байна.
Мөн аудитын шалгалтаар өөр нэг ноцтой зүйл илэрсэн нь Эрүүл мэндийн яам 2021 онд “Пролианс” ХХК-иас 1 тэрбум 537 сая төгрөг, “Шинэ сэгэ мед” ХХК-иас 207 сая төгрөгийн үнэ бүхий урвалж худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ гэрээ байгуулагдахаас өмнө дээрх компаниудаас барааг хүлээн авч данс бүртгэлд тусган гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. Энэ тендерийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон талаар Аудитын байгууллагын дүгнэлтэд дурдагджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.5
Хуулийнхан..нь одоо ажиллах байлгүй..ингэж л мөнгө иддэг нам дагасан луйварчид даа...энэ төр ч нэг л бишээ...
Хариулах