“Манама 2022” Азийн АШТ: М.Анхцэцэг аварга өнөөдөр өргөнө

info@yellow.mn
2022/10/14

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ийн жингийн тэмцээн өнөөдөр болох бөгөөд манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг оролцоно.

Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож байгаа бөгөөд М.Анхцэцэгээс өмнө өргөсөн гурван тамирчин гурвуул медаль хүртсэн сайхан амжилт гаргаад буй юм. Тодруулбал, эмэгтэй 76 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр /98 кг/ мөнгө, 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл медаль хүртээд байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна