Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрх баригчдын шүүмжилжээ. Тэрээр энэ талаар, "Та нар МАН-ыг хар л даа. Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа. Бүр ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг загнаж байна шүү дээ. Улс орныг авч явах нь байтугай үг даах ч чадваргүй байна, шилэн арьстай болчихсон байна. Одоо сонгуульдаа бэлдээд эхэлчихсэн. Хийдэг юм нь пиар, хүний тархи угаах. МАН-ынхан цагдаа хуулийн байгууллагыг өөрийнхөө хамгаалалтын алба шиг л ашиглаж байна. Сүүлийн 10 жил агшсан эдийн засгаа яаж тэлэх вэ? Үүний хариуг л ард түмэн биднээс шаардаж байна. МАН Монголын дайснуудын бахыг л хангаж байна. Монголын хүүхдүүдийн хадгаламжийг хулгайлж байна. Эдийн засгийн орон зай бүрт бөөс, хувалз шиг шимээд орчихсон. МАН сонгуулийн ажлаа эхэлчихсэн. Өмнөд Солонгос руу намын ажилтнуудаа төсвийн мөнгөөр эмнэлэгт үзүүлэх гээд явуулаад эхэлчихсэн байгаа. Гадна, дотно бүх газар ажлаа хийгээд эхэлчихсэн. УИХ-ын сонгуулийг 2024 онд биш 2023 онд болгож, наашлуулах тухай ярьж байна. Эд нар Монголын ардчиллыг алж, Монголын боломжийг хулгайлж буйнхаа төлөө Монголоос зайлах ёстой, Монголоос хөөгдөх ёстой" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна