Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс өмгөөлөгч Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ял оноож, авлигал авсан шүүгч нарыг 7.5 сая төгрөгөөр торголоо.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж өчигдөр /2022.10.13/ шийдвэр гаргасан байна. Шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтыг хахууль өгсөн үндэслэлээр 4.4 жил, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна