УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан улсын төсвийн их хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан уу?

info@yellow.mn
2022/10/12

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан нар улсын төсвийн их хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй байна. 

Учир нь УИХ-ын Тамгын газраас 2022 оны 06 дугаар сарын 20 болон 09 дүгээр сарын 08-ны өдөр “Очир Арвай төв” ХХК-тай хууль тогтоомж сурталчлах хоёр удаагийн гэрээ байгуулж нийт 18,500,000 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн талаар Шилэн дансны сайтад мэдээлэгджээ.

“Очир Арвай төв” хэмээх энэхүү компанийн үйл ажиллагааны чиглэлд “хууль тогтоомж судлах, сурталчлах” гэсэн нэг ширхэг ч үг өгүүлбэр байхгүй байх бөгөөд гадаад худалдаа, мод нүүрсний худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хэмээн улсын бүртгэлд бүртгэгджээ.

Мөн УИХ-ын Тамгын газраас 2022 оны тав, зургаа, долдугаар сард гадаад худалдаа, лангуу түрээслүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Сэргэлэн энгүй мандал” ХХК-тай 3 удаа гэрээ байгуулж нийт 47,240,000 төгрөгийг “хуулийн судалгааны ажил, хуулийн төсөл, сурталчилгааны ажил гүйцэтгэх гэрээний төлбөр” гэх мэт утгаар шилжүүлжээ.

Үүнээс гадна  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг асрах, сувилах, хөгжүүлэх, сургах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Хөгжилд хөтлөх гүн майдар холбоо” ТББ-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Хуулийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх” гэрээ байгуулж 11,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар 08-ны өдөр аялал жуулчлал, гадаад худалдаа, ачаа тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ББТТ ХХК-д 16.000.000 төгрөг төлж судалгааны ажил гүйцэтгүүлжээ.

Ямартай ч энэ мэтээс харахад хууль тогтоох бодлогын судалгааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуй нэгжүүд хашааны гадна үлдэж хаа хамааралгүй түлээ нүүрс зардаг компаниуд УИХ-ын Тамгын газартай хууль судлах, сурталчлах гэрээ байгуулж их хэмжээний санхүүжилт авдаг болох нь тодорхой байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.14
    2022/10/13

    Занданбалай энэ авгай хоёрыг зайлуулах цаг болсон вм бна даа.

    Хариулах
  • 103.10.22.124
    2022/10/12

    Бараг л үнэн байхдаа

    Хариулах
  • 103.10.22.124
    2022/10/12

    Бараг л үнэн байхдаа

    Хариулах