Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.117
Чингис, Чингис гэх юм. Өнөөгийн монголчууд бид бол Чингисийн монголчууд биш ээ. Биш. Соц. замаар 6 жил болсон Анголд социологийн судалгаа хийсэн эрдэмтэд /анголчуудыг мэдэхийн цаагуур мэддэг асан/ Тэнд дэгэм нурж, цаг зуурын дарангуйлагч нь гадаад руу амь зулбан одсоны дараахь анголчуудыг судалж, ажиглаад их гайхсан байдаг: тодчхондоо, тэд "хүн биш болсон" байсан. Хоёр Германыг 1989 оны сүүлээр нэгдэж, Берлиний хана нурсан хойно "манай" "маш сайн", социалист ухамсартай" немцүүд Баруунхандаа маш ихээр гологдож, гайхшруулсан байдаг: худалч, хуурамч, ажлыг оромддог, бага хийж их авахыг хичээдэг, даарга нартаа их долдогонодог, матаач.... гээд. Нэг туршилт хийсэн байдаг юм: Баруун, Зүүний адил тооны хэсэг хүнийг урьж, шоо орхиулж, хэд буусныг нв тэмдэглэх, тэгээд аль олон нүд буулгасан нь бас ч гэж "хоосонгүй"-г ойлгуулсан. Туршилт гэдгийг, нуц камер тавьсныг, мэдээж, тэд мэдээгүй. Шоог дөч, дчин удаа хаях байлуу,,, Тэгтэл "манай" немцүүд шооны буултыг хамагүй өсгөж тэмдэглэсэн, харин барууныхан нь үнэнээр нь тэмдэглэсэн... Яагаад энэ вэ? гэдгийг дүгнэж, угаас гаж тогтолцоо гаж зуршилд хөтөлдөг, бас, юм хомс тул илүү харахыг хичээдэг болсны балаг гэж үзсэн... Гэтэл анголчууд шиг 6-хан биш, немцүүд шиг 40-өөдхөн биш, бүтэн 70 жил чанагдсан, дэндүү чанагдсан бид ямар болсон нь тодорхой.
Хариулах